Нийтлэлчийн булан Аялал жуулчлал бол Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх ач холбогдолтой салбар хэмээж үзэх нь нэн сайшаалтай. Гэхдээ бодит байдалд чухам ямар асуудлыг хэрхэн яаж шийдэв, үр дүн нь салбарын хувийн хэвшил, ТББ болон орон нутагт хэрхэн тусгалаа олов гэдэг нь гол асуудал. Хорин жилийн дараахь цэгээс харахад салбарын байдал бодитойгоор өсчээ. Үүний хажуугаар салбарын хөгжлийн чиг хандлага, нөхцлийг ажваас эгзэгтэй, анхаарууштай нөхцөлд байна гэж хэлж болно. Хэдийгээр статистк мэдээллүүдийн бодит байдал туйлийн маргаантай байв ч, тэдгээр тоонуудаас баримжаа болгож үзвэл манай аялал жуулчлал хурдацтай, далайцтай өсөн дэвжиж, хөгжиж байгаа дүр зураг харагдна.
| | Дэлгэрэнгүй | Олон улсын хэмжээнд аялал жуулчлалын мэргэжлийн зэрэг олгох, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх асуудал 1941 онд Швейцарьт үндэс суурь нь тавигдаж улмаар Франц, Их Британид нээгдэж, хожим 1976 онд Ромд аялал жуулчлалын төгсөлтийн дараах үндсэн сургалтууд хичээлэлж эхэлсэн байдаг. Аялал жуулчлал ба түүнтэй холбоотой байгууллага, мөн аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагуудын үйлдвэрлэл үйлчилгээний процесс ба түүний хөгжлийг судалдаг
| | Дэлгэрэнгүй | Аялал жуулчлал нь дэлхий нийтэд энх тайван найрамдлыг бэхжүүлж, олон улсын хамтын ажиллагаа харилцан ойлголцлыг идэвхижүүлэхээс гадна эдийн засгийн хөгжилд бодитойгоор нөлөөлөх замаар ядуурлыг бууруулах, ажлын байрыг бий болгох, байгаль орчныг хамгаалан сэргээх, бүс нутгуудын хөгжлийг хурдасгагч байдлаар орчин үеийн нийгмийн тогтвортой хөгжлийн чухал бүрэлдэхүүн хэрэгсэл болж байгаа юм. Дэлхийн Аялал Жуулчлалын Байгууллагаас (ДАЖБ) гаргасан "2020 оны аялал жуулчлалын таамаглал"-д олон улсын аяллын тоо 1,6 тэрбумд хүрч, аялал жуулчлалаас олох нийт орлогыг 2 триллион ам.доллар байхаар тооцож байна.
| | Дэлгэрэнгүй | |
|
Сонирхолтой мэдээлэл Борцгор хотон Монгол орны усны шувуудын дотор хамгийн томоохон шувуу юм. Түүний биеийн жин нь 12-14 кг хүрдэг, Бөөн цагаан нуур, Айраг, Хар ус, Хяргас, Сантмаргаз, Өгий нуурт голдуу нутаглана. Бас Хар ус нуурын зэгсэнд ирж өндөглөж үр төлөө бойжуулна. Борцгор хотон цагаан өнгөтэй, нуруу далавч нь саарал, хөх саарал, хар голтой, цагаан хүзүүтэй, уутан эвэрлэг хушуутай, загасаар хооллодог. Дагз хүзүүний арын өднүүд уртсан буржийгаад дэл маягтай болсон учир борцгор хотон гэжээ.
| Начин шонхор нь толгойноос сүүл хүртэл 32-39 см, далавчаа дэлгэхэд 65-82 см байна. Эмэгчин нь биеэр том, нас бие гүйцсэн эрэгчин 136-252 гр, дундажаар 155 гр бол, нас бие гүйцсэн эмэгчин 154-314 гр, дундажаар 184 гр жинтэй. Тэд бусад шонхорын адил урт далавч, сүүлтэй.
| Монголд 19 багийн, 60 овгийн, 200-гаад төрлийн 458 зүйл жигүүртэн байдаг. Эдгээрийн томоохон төлөөлөгчийн нэг нь махчин шувууд. Махчин шувуудыг дотор нь өдрийн ба шөнийн идэвхтэй гэж хоёр хуваана. Өдрийн махчинд шонхор хэлбэртний баг, шөнийн махчинд шар шувуу хэлбэртний баг ордог. Махчин шувуудыг дотор нь шонхортны, харцагатны, явлагтны гэсэн гурван овог болгоно. Бүргэд нь шонхортны багт багтдаг ажээ. Монгол нутагт Цармын, таравжи, бор, хан гэсэн дөрвөн төрлийн байдаг. Цармын болон таравжи бүргэд нь монгол нутагт байнга байдаг.
| |