Монголын түүх Хотгойдын шадар ван Чингүнжав /1710-1757/
| Манжийн дарлалыг эсэргүүцсэн үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн, зэвсэгт бослогын гол удирдагчдын нэг бол Хотгойдын шадар ван Чингүнжав байсан юм. Тэрбээр 1710 онд одоогийн Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутаг Сангийн далайн Биндэртийн өвөр гэдэг газар Хотгойдын Засаг ноён бэйл Бандийн ууган хүү болон төрсөн. Чингүнжав эцгийгээ 1737 онд нас барахад төрийн бэйл зэргийг залгамжилж Хотгойд хошууг захирах болжээ. Манж нар Чингүнжавыг өөртөө татахын тулд хэргэм зэргээр шагнаж, Засагтхан аймгийн туслагч жанжнаар томилж байв. Гэвч Чингүнжав хэргэм зэрэг, албан тушаалд хууртагдсангүй Манжийн эсрэг тэмцэж байв.
|
| Огноо: 2010-07-29 00:54 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
Оддын жагсаал дунд Сүбээдэй баатар төрсөн нь....
| Сарьдаг уулсын үзүүр шувтрах ой хөвчийн хязгаарт 1175 оны хөх морин жилийн өвөл цас багатай ч, чөтгөр ч тогтомгүй ер бусын их хүйтэн болов. Ан араатан, жигүүртэн бүгдээр их хүйтнээс дайжин хаашаа ч юм хулжин одоцгоож, өнчин сондгой ургасан ганц нэгэн модод салхи өчүүхэн төдий хөдлөхөд тас нясхийн хугарч байхад харин энэ хохь хүйтэнд хөвчийн аглаг гүнд, тэр их ой хөвчийн амь халууныг нь хадгалах мэт тэсч хоцорсон ганц өтөг гэр байх нь Урианханы харлаг дархан Жарчуйдайнх юм.
|
| Огноо: 2010-06-17 16:55 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
Анхны долоогын нэг Дамбын Чагдаржав
| Монголын Ардын анхны түр засгийн ерөнхий сайд, Ардын хувьсгалын анхны долоогийн нэг болох Дамбын Чагдаржав нь бусдыгаа бодвол олон арван улс орноор аялж юм үзэж, нүд тайлсан, ихээхэн түүх намтартай хүн. Тухайн үеийн Монголын хувьсгачдаас В.И.Ленинтэй уулзсан хоёрхон хүн байдаг гэх бөгөөд тэдний нэг нь Д.Чагдаржав ажээ.
|
| Огноо: 2010-03-16 11:08 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
Хубилай хааны тухай
| Монголын эзэнт гүрний 4 дэхь их хаан, Юан гүрнийг үндэслэгч Хубилай (1215-1294) нь Чингис хааны ач хүү, Толуйн хүү билээ. 1215 оны хөхөгчин гахай жил төрж 1260 оны цагаан бичин жил хаан ширээнд суусан ба 1294 хөх морин жил таалал төгссөн. Тэрээр Мөнхийн дүү бөгөөд 79 насалсан аж. 1225 оны өвөл Хорезм улсаас буцаж явсан Чингис хаантай ач хүү Мөнх, Хубилай нар ангийнхаа олзтой тааралдаж мялаалгажээ.
|
| Огноо: 2010-03-01 13:05 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
Мөнх хаан
| Чингисийн отгон хvv Толуйн ууган хєвгvvн Мєнх 1209 онд тєрж, 1251 онд хаан суужээ. Алтан ургийн гурав дахь хаан Гvюгийг нас барсны дараа хан хєвгvvд хаан ширээг булаалдан хагаралдаж эвдрэлцэн хоёр тал болов. Єгэдэй ба Цагадайн удмын хаан хєвгvvд нэг тал, Зvчийн хvv Бат, Толуйн хєвгvvд нэг тал болж, хоорондоо турхиралдав. Уг нь Гvюгийг нас бармагц Бат хаан элч зарж Гvюгийн их хатан Огул Хаймишид бэлэвсрэлийн ёс гvйцэтгvvлээд тєрийн хэргийг Огул Хаймиш, Чингай Чинсан нарын санал харж шийтгэж байх тун гэж алтан ургийн хан хєвгvvдэд зєвлєжээ.
|
| Огноо: 2009-09-15 09:59 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
Их Хэлмэгдүүлэлт
| Монголд өрнөсөн Их Хэлмэгдүүлэлт нь 1922 онд эхлэн 1937 онд оргилдоо хүрч, 1939 оноос бага зэрэг саарсан боловч янз бүрийн хэлбэрээр олон жил үргэлжилсэн тухайн үеийн Монголын нийгмийн бүхий л давхаргыг хамарсан хэлмэгдүүлэл байв. Монголын хэлмэгдүүлэлт нь шууд нийгмийн сэхээтнүүдийн эсрэг чиглэж байв. Хүмүүсийг голдуу Японы тагнуул хэмээн хэлмэгдүүлж байжээ. Ихэвчлэн хэлмэгдүүлэлтэнд 22,000-аас 35,000 хүн хөнөөгдсөн гэсэн тооцоо байдаг бөгөөд ихдээ 100,000 ч гэсэн тоо бий.
|
| Огноо: 2009-09-10 10:36 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
Гүег хаан
| Өгөдэй хааны ахмад хөвгүүн Гүег 1206 оны улаан барс жилд төрсөн. 1246 оны улаан морин жил Их хуралдайгаар хаан ширээнд өргөмжлөгджээ. Гүег хаан олон чухал арга хэмжээ авч байсны нэг нь 1247 онд хүн амын тооллогыг анх удаа явуулжээ. Гадаад бодлогын хувьд эцгийнхээ бодлогыг баримтлан бусад улс орныг байлдан дагуулах явдлыг үргэлжлүүлэв. Гүег хаан 1248 оны шар бичин жил нас баржээ.
|
| Огноо: 2009-09-05 01:58 |
Мэдээ нэмсэн: Admin |
|
Кидан гүрэн
| Эртний киданууд монгол угсааны аймгаас гаралтай байжээ. МЭ IV зууны үед Ляо (Хатан гол) голын баруун талаар нутагласан ляоси-сяньби нараас тасарч гарсан байдалтай байна. МЭ VIII-IX зууны үед эдийн засаг, нийгмийн үлэмжхэн өөрчлөлт ахиц гарчээ.Киданы төр үүссэн явдал нь МЭ 901 онд Елюй хэмээх ноёлох ангийн зонхилогч Амбагянтай шууд холбоотой.
|
| Огноо: 2009-08-31 10:38 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
Уйгур улс
| Монголын түүхэнд Түрэг улсуудын хаанчлалын үе гэдэгт Түрэг, Уйгур, Хиргис улсуудыг багтаан нэрлэдэг билээ. Энэ үед Өвөг Монгол аймгууд эдгээр улсад хүчин зүтгэж, зарим үед бослого хөдөлгөөн хийн дарагдаж байсан түүхтэй. Энэ үед тал нутгийн эсгий туургатан аймгуудад Түрэг, Уйгурын соёлын нөлөө зонхилж байсны гэрч нь Монгол Улсын газар нутаг дээрх гэрэлт хөшөө, хот балгадын үлдэгдэл зэрэг эд өлгийн зүйлсээр баян байдаг.
|
| Огноо: 2009-08-27 10:27 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
Түрэгийн түрүү ба хожуу үеийн улс
| Монгол нутагт Нирун улсын дараа бусад нүүдэлчин аймгуудын дундаас түрэг угсааны аймаг товойн гарч ирэв. Түрэгийн түрүү үеийн хаант улс, Түрэгийн хожуу үеийн хаант улс МЭ 552-745 он хүртэл монгол нутагт оршин тогтнож байв. Түрэг угсааны улсыг байгуулахад Дулга овгийн зонхилогч Буман ихээхэн үүрэг гүйцэтгэжээ. Тэрээр ойрх Тэлээ аймгийг өөрийн харьяанд нэгтгэж, жужаны харьяанаас гарахын тулд тэмцэж байжээ.
|
| Огноо: 2009-08-21 09:51 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
Нирун Улс
| Хүн, сүмбэ нарын шууд залгамж болсон Жужан улс 330-аад оны орчим анх эмхлэгдсэн гэж үздэг. Гэвч 402 онд ширээнд суусан Шэлүнь буюу Жарун бол Нирун улсыг хүчирхэгжүүлсэн эзэн хаан юм. Жарун хаан улсынхаа цэргийн хүчийг шинэтгэж, эрэмгий дайчин байлдан дагууллыг явуулж нутаг дэвсгэрээ өргөтгөхийн хамт төрийн байгууламждаа нүүдэлчдийн уламжлалт загварыг тууштай нэвтрүүлэв.
|
| Огноо: 2009-08-18 09:56 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
Монгол орны хүрэл ба төмөр зэвсгийн түрүү үе
| Чулуун зэвсгийн сүүл үеэс хүн төрөлхтөн анх зэс хэмээх металлтай санамсаргүй байдлаар танилцаж өмнө хэрэглэж байсан чулуунаас багаж зэвсэг хийхэд илүү тохиромжтой, хялбар бас олон давуу талтай болохыг нь ухаарч мэдсэн байна. Гэвч энэхүү шинэ материал нь хэт уян харимхай, төдий л эдэлгээ сайтай бус байсан учир илүү хатуу металлийг эрэлхийлэх болжээ.
|
| Огноо: 2009-08-17 12:07 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
Өгөөдэй хаан
| Өгөөдэй хаан (1186-1241) нь Чингис хааны хөвгүүн, Монголын Эзэнт Гүрний хоёрдугаар Их Хаан байв. Чингис хааныг өөд болсны дараа түүний отгон хөвгүүн Тулуй төрийн хэргийг түр хамаарч байгаад 1228 оны шаргачин үхэр жил Хэрлэний хөдөө арал гэдэг газар Их Хуралдай хийлгэн Чингисийн гутгаар хөвгүүн Өгөөдэйг хаанд өргөмжилжээ.
|
| Огноо: 2009-08-17 11:56 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
Чингис хаан
| Монголын Yндэсний тулгар төрийг үндэслэгч, Тэмүүжин Чингис хаан 1162 оны хар морин жил одоогийн Хэнтий аймгийн нутаг Онон мөрний Дэлүүн-Болдог хэмээх газар Есүхэй баатар, өүлэн хатан нарын ууган хөвгүүн болон мэндэлсэн. Чингис хаан Монголын тархай бутархай ханлиг аймгуудыг нэгтгэн Монголын нэгдсэн төр, Их Монгол Улсыг байгуулсан юм.1206 оны улаан барс жил хаан ширээнд сууж 1227 оны улаагчин гахай жил таалал төгссөн. Их Монгол Улсын анхны нийслэл нь Хэрлэн мөрний Хөдөө Арал дахь одоогийн Аварга Тосон байв. 1206 оны улаан барс жил.
|
| Огноо: 2009-08-15 10:21 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
Монголын чулуун зэвсгийн үе
| Аливаа ард түмний зайлшгүй бахархаж хүндэтгэх зүйл бол яах аргагүй тухайн ард түмний өвөг түүх буюу эртний түүх байдаг билээ. Тэр үед бичиг үсэг үүсэж бий болоогүй байжээ. Учир иймд судлаачид өвөг түүхийг эртний хүмүүсийн ул мөр эд өлгийн зүйлсийг баримтлан судалдаг. Шинжлэх ухааны энэ салбарыг археологи буюу эртний судлал хэмээн нэрийддэг.
|
| Огноо: 2009-08-15 06:24 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
Сүмбэ /Сяньби/ Улс
| Хүн улс болон хүнчүүдийн улс төрийн чадамжийг өвлөн тодорсон дараагийн нэгэн хаант улс нь Сяньби улс юм. Сяньби аймгийн нэгэн цэргийн зүтгэлтэн Тулухоугийн хүү Таншихуай сяньби нарын аймгийн холбоодыг нэгтгэн 150 онд хаан ширээг цогцолсноос эхлэн энэ улс 100 орчим жил Төв Азийг эрхшээсэн байна. Таншихуайн хаанчлалын үед Сяньби улс нэн хүчирхэгжиж, Модун хааны үеийн Хүн гүрний эзэмшиж байсан нутаг дэвсгэрийг дахин оруулж авсан төдийгүй эдийн засаг,худалдаа арилжааны хувьд ч Хүн гүрнийг нэр төртэй залгамжилжээ.
|
| Огноо: 2009-08-14 08:22 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
Монголын анхны төрт улс Хүннү
| Монгол нутагт оршин суусан элдэв аймаг, бүр МЭӨ хоёрдугаар мянган жилийн үед Хятад оронтой хэлхээ холбоотой байсан тухай товч мэдээ Хятад сурвалж бичигт бий. Их гүйцэд мэдээ гарах болсон нь МЭӨ 4-3 дугаар зууны үе бөгөөд тэр үед Хятадын хойд хязгаарт Хүннү, Дунху гэдэг аймгийн хоёр холбоо бүрэлджээ.
|
| Огноо: 2009-08-10 07:44 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
|
Display:
|
|
This text will be replaced
| Яг одоо |
 |
14°C |
|
|
Өнөөдөр |
Маргааш |
Лхагва |
Пүрэв |
Баасан |
|
|
|
|
|
| Ө: |
17°C |
Ө: |
23°C |
Ө: |
22°C |
Ө: |
21°C |
Ө: |
24°C |
| Ш: |
7°C |
Ш: |
13°C |
Ш: |
10°C |
Ш: |
13°C |
Ш: |
13°C |
Санал асуулга
|
|
|