Хавтгай

Camelus bactrianus ferus Тэмээ (Camelidae) овгийн Монголын говьд цөөн тоогоор үлдсэн, нэн ховор амьтны зүйл. Биеийн галбир гэрийн хоёр бөхт тэмээтэй төстэй боловч зарим талаараа ялгаатай. Зүс гэрийн тэмээнийхээс цайвар, элсэн шаргалаас хүрэн улаан. Хавтгай Төв, Дундад Азийн говь цөлд түгээмэл тархацтай байжээ. Уг амьтан одоо дэлхийн улаан номонд бүртгэгдсэн ба Монгол улсаас дархан цаазтай амьтаны төрөл зүйлд бүртгэн хамгаалж байна.

Олон зуун жилийн тэртээ Төв азийн тал хээрийн тэжээллэг бэлчээрт зэрлэг тэмээ амьдарч байсны нотолгоо байдаг. Одоо ч  гэсэн зуны аагим халуунд өндөр уулын бэлд ирж хайлж буй цасны цэнгэг усаар ундалж, шинэ ногоо иддэг.

Монголын хавтгай тэмээ нутагладаг говь цөлийн ундарга ус бүгдээрээ шорвог биш юм. Харин БНХАУ-ын Гашууны говь хэмээх цөлд зөвхөн шорвог ус тохиолдоно. Тийм ус газар дороос хөөсрөн гарах бөгөөд цас шиг цайран харагдана. Хавтгай тэмээ тийм ус ууж, тойром хавийн цөөн өвс ургамалаар хооллоно. Тэдгээр нь ихэвчлэн сухайн бут, өндөр ургасан шагшуурга байна. Энэ хоёр зүйл ургамал нь шорвог усанд дасан зохицсон агаад +55 хэм хүртэлх халууныг тэсвэрлэнэ.

Энд өвөл -30 хэм хүртэл хүйтэрнэ. Ийм нөхцөлд хавтгай тэмээ урт өтгөн ноостой байх нь зайлшгүй. Зун хэтэрхий халуун тул хавар 4-5 сард гуужиж, өтгөн үс ноосоо хаядаг. Гуужсаны дараа тэмээний төрх өөрчлөгддөг ба харин 9 сараас ноос ноолуур дахин ургаж өвөлд бэлтгэнэ. Хаврын сүүлч зуны эхээр хавтгай тэмээ судалж явахад бут сөөг, арзгар чулуунд өлгөгдөн үлдсэн ноосны тасархай говьд элбэг тохиолдоно.

 

Нүүр хуудас     Буцах     Дээш буцах    

JW Player goes here

Валютын ханш
Зар оруулах X
Гарчиг*:  
Холбоос http://  
Таны И-мэйл*:  
Агуулга*:  
 
 
 
 
 
Юникодоор бичнэ үү...
Утасны дугаар:
 
Санал асуулга
Та хот орчимд ямар төрлийн аялал сонирхож байна вэ?
  АГААРЫН
  ДУГУЙН АЯЛАЛ
  БУУДЛАГА
  ХАДАНД АВИРАХ
  ЯВГАН АЯЛАЛ
  МОРИН АЯЛАЛ
  ХОТЫН АЯЛАЛ
  УСНЫ
  БУСАД
 

Монголын Газарзүй Аялал Жуулчлалын Холбоо МОНГОЛ АЯЛАГЧ  
АЖ-н ҮНДЭСНИЙ ТӨВ

АЖТХ Төв
МҮХАҮТ
МЕТАВАЙС ХХК
МОНЦАМЭ АГЕНТЛАГ

М.А.Ж.Холбоо
ЖУУЛЧНЫ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ