Д.Батболд: Агуйн аялал жуулчлал

Д.БатболдБайгаль дэлхий геологийн урт удаан хугацаанд єєрчлєгдєн хувирч єєрийн vзэмж, євєрмєц байдлаа урлан, цогцлоож байдаг. Тvvний бvтээлийн гайхалтай нэгэн хэсэг нь газар доорх нууцлаг ертєнц болох агуй юм. Шохойн чулуу зэрэг усанд амархан уусдаг чулуулаг усанд ууссанаас болон дэлхийн дотоод, гадаад хvчний vйл ажиллагаа болох галт уулын дэлбэрэлт, газар хєдлєлт, доргилт, элэгдлийн vр дvнд чулуун мандалын єнгєн хэсэгт газрын гадаргатай нvх сvвээр холбогдсон хєндий орон зайг vvсдэг. 

Энэ хєндий орон зайг хvн тєрєлхтєн єєрийн анхны орон гэрээ болгон ашиглаж байсныг агуйгаас олдож буй эд єлгийн зvйлс, агуйн хананд дvрсэлсэн зураг, бичээс зэрэг зvйлс гэрчилдэг. Тиймээс агуй нь байгалийн болон тvvхийн чухал объект юм. Энэ бvхнийг судалдаг шинжлэх ухааныг "СПЕЛЕОГИЯ" гэж нэрлэдэг бєгєєд 1890 онд Францын эрдэмтэн Эмиль Ривьер уг нэр томъёог гаргажээ.

Агуй судлал єндєр хєгжсєн АНУ, ОХУ, Франц, Итали, Болгар, Польш, Хятад  зэрэг олон улс оронд агуйг тохижуулан тоноглож зочид буудал, ресторан, эмнэлэг, сувиллын газар, музей, vзэсгэлэн, урлагийн танхим, эрдэм шинжилгээний болон туршилтын лабратори болгон ашиглаж байна. Франц улсад анхны газар доорх лабраторыг 1897 онд байгуулж байсан бол Хятадад МЭ 336 оны vеэс эхлэн агуйг засварлан буддын сvмийн цогцолборыг байгуулж байжээ. Энд 500 орчим том, жижиг агуй байх бєгєєд агуйн дотор, гадна байгуулсан буддын уран барилгын дурсгал болох олон арван сvм байхаас гадна 2000 гаруй бурхадын хєрєг зураг, сийлбэрийг агуйн хананд зурж сийлсэн байдаг. Дэлхийд хамгийн томд тооцогдох уг агуйн цогцолборыг "Cave of ten Thousand Buddhas" гэж нэрлэдэг. Эртний хvмvvс агуйг орогнох газар, орон гэр, агуулах, шашин мєргєлийн газар болгон ашиглаж байсан бол орчин vеийн хvмvvс агуйн гайхамшигийг мэдрэх, судлан шинжлэх, тусгай хэрэгцээгээ хангах vvднээс ашиглах болсоноор "Агуйн аялал жуулчлал" хэмээх нэр томъёо бий болжээ. Агуйн аялал жуулчлал нь АНУ, Европ, Азийн олон улс орнуудад бие даасан аяллын тєрєл болтлоо хєгжиж чадсан байна.

Агуйн аялал жуулчлал гэж юу вэ?
Газар доорх харанхуй ертєнц болох агуй нь эртнээс хvн тєрєлхтєн сонирхлыг татсаар ирсэн байна. Тиймээс орчин vеийн аялагч, жуулчид энэ нууцлаг ертєнцєєр аялж гайхалтай шинэлэг зvйлийг мэдрэхийг хvсдэг. Дэлхийд алдартай олон агуйнууд байгалийн болон тvvх, соёлын чухал объектынхоо хувьд аялал жуулчлалын сэтгэл татах vзмэр болдог бєгєєд жилдээ олон мянган жуулчдыг хvлээн авдаг.

Тухайлбал дэлхийн хамгийн томд тооцогдох АНУ-ын Ємнєд Кентуки мужид орших "Mammoth cave" буюу "Арслан зааны агуй"-г 1942 онд vндэсний парк болгон агуйн аялал жуулчлалыг хєгжvvлж байна. Паркад ирсэн хvмvvс зєвхєн агуйг сонирхохоос гадна сургалт судалгаа, тvvх соёл, адал явдалт болон спортын аялалд оролцдог байна. Ийм цогцолборууд нь гадаадын аялагчдыг ихээр татахаас гадна дотоодын аялагчдын амталтын єдрєє идэвхитэй єнгєрvvлэх газрууд нэг болдог. Vvнтэй адил дэлхийд алдартай агуйн аялал жуулчлал хєгжиж буй цогцолборын нэг нь "Cave of ten Thousand Buddhas" буюу "Арван мянган Буддагын агуй"-н цогцолбор юм. Энэ агуйн цогцолбор нь тvvх соёлын болон шашны аялал жуулчлал, агуйн зочид буудал, жуулчны vйлчилгээний хамгийн том тєвийн нэг болдог. Одоо цогцолборын 10 орчим хувийг олон нийтэд сонирхуулдаг байна.

Дээрх баримтуудаас бол байгалийн жамаар бий болсон агуйг хэрхэн аялал жуулчлалд ашиглаж байгааг харж болох юм. Тэгвэл хvн тєрєлхтний бvтээн цогцолоосон агуйн цогцолбор нь агуйн тvvх соёлын аялал жуулчлалын гол нєєц болдог. Ийм цогцолборуудаас хамгийн алдартай, хамгийн томд тооцогдох нь Иордан улсад орших Петра хот юм. Энэ газар Иорданы хамгийн алдартай жуулчдын зорих газар тєдийгvй  дэлхийн шинэ 7 гайхамшигийн нэг юм. Уулын чулууг нvхлэн томоохон хэмжээний хэвтээ агуй vvсгэн, агуйн нvvрэн хэсгийг эртний Египт, Грек, Ромын уран барилгын загвараар сийлсэн бvтээсэн энэ гайхамшигтай ордоныг 2000 гаруй жилийн ємнє байгуулжээ. Энд хааны бунханаас эхлээд театр, сvм зэрэг олон арван цогцолбор дурсгалууд бий. Энэ мэт дэлхийд алдартай агуйн аялал жуулчлалын алдартай цогцолборууд маш олон бий.

Тэгвэл агуйн жуулчлал гэж юу вэ гэдэг асуулт гарч ирнэ. Агуйн аялал жуулчлал хэмээх ойлголтыг хамгийн энгийнээр "Газар доорх ер бусын ертєнцийн гайхамшгийг мэдрэх, тусгай хэрэгцээгээ хангах, судлан шинжлэх зорилгоор зохиогддог аялал" гэж тодорхойлж болох юм. Агуйг аялал жуулчлалд ашиглахдаа байгалийн унаган тєрх байдлаар болон жуулчдад зориулан тэдний аюулгvй байдлыг хангах, тухтай орчныг бvрдvvлэх  зорилгоор шат, гэрэлтvvлэг тавьсан байхаас гадна зочид буудал, зоогийн газар болгосон байдаг. Олонх жуулчид энгийн аюулгvй агуйд танин мэдэхvй, гоо зvйн vvднээс аяладаг бол агуйн эрсдэлтэй гvн, хол хэсэг рvv мэргэжлийн аялагчид тусгай тоног хэрэгсэлийн тусламжтайгаар аяладаг. Агуйн аялалыг жуулчлалыг дагнасан хэлбэрээр болон бусад аяллын тєрлvvдтэй хавсарсан байдлаар зохион явуулах боломжтой бєгєєд дагнасан агуйн аялал нь мэргэжлийнхэний хvрээнд зохиогддог тусгай сонирхлын аялал байдаг. Харин аяллын бусад тєрлvvдтэй хослуулан зохион явуулж буй агуйн аялал нь сонирхогчдын хvрээнд зохиогддог ерєнхий сонирхлын танин мэдэхvйн аялал байдаг. 

Агуйд аялагчдыг ерєнхийд нь доорх 3 бvлэгт хуваан vзэж болох юм. Эдгээр нь:
1. Мэргэжлийн агуй судлаачид
2. Агуйг сонирхогчид
3. Адал явдал эрэлхийлэгчид
Агуйд зохион явуулдаг аяллын тєрлvvд
Агуйн аялал жуулчлал тусгай сонирхлын, экзотик /Ер бусын/ аялал бєгєєд зохион байгуулалтн нєхцєл аялагчдын сохирхол хэрэгцээнээс шалтгаалан хvнд болон хєнгєн адал явдалт аялал болох тохиолдол бий. Агуйд аялагчдын хvсэл, сонирхлоос
хамаарч агуйн аялал нь дараах аяллын тєрлvvдтэй холбогдоно. Vvнд:

  • Байгалийн аялал жуулчлал /Агуйн нь байгалийн объектийнхоо хувьд байгалийн аялал жуулчлалын ер бусын нєєц юм. Тиймээс олонх жуулчид агуйн тогтоц, євєрмєц байдал, агуйн гоёмсог хурдас, агуйн нуур, гол горхи зэрэг гаймшигийг мэдрэхээр аялдаг.
  • Тvvх, соёлын аялал жуулчлал /Хvн тєрєлхтєн агуйг эртнээс єєрийн хорогдох газар, орон гэр болгосноороо єєрийн сэтгэл санааны илэрхийлэл болох зураг дvрслэлийг vлдээхээс гадна ордон, сум, бунхан, шашны цогцолбор болгох зэргээр урлаг, тvvх, соёлын гайхамшигт дурсгалуудыг vлдээсэн байдаг. Тvvмээс агуй нь тvvх, соёлын дурсгалт газар болохынхоо хувьд олон сая жуулчдыг єєртєє татдаг/
  • Адал явдалт, спорт аялал /Хvний хvсэл, мєрєєдєл хязгааргvй байдаг тул хvн тєрєлхтєн цаг vргэлж шинийг сэдэж, шинэ мэдрэмжийг эрэлхийлж байдаг. Энэ байдал нь олон жуулчдыг агуй руу хєтєлдєг байна. Босоо хэлбэрийн томоохон агуй руу шvхэртэй vсрэх, агуйн нууранд сэлэх, агуйн хvн хvрэхэд бэрх, гvн хэсэгт хvрэх зэргээр адал явдал эрэлхийлэгч жуулчид аялдаг/
  • Эрдэм шинжилгээний аялал /Агуйн нь байгалийн болоод тvvх соёлын объектынхоо хувьд маш олон салбарын эрдэмтэн, судлаачдын сонирхлыг татсаар байдаг. Тухалбал агуйн морфологи, морфометр, ур амьсгал, ус зvй, хєрс, биологийн тєрєл зvйл, археологи, тvvх соёлын дурсгал-ыг судлах зорилгоор судалгааны аялал хийдэг. Зарим тохиолдолд дээрх судлаачид нь адал явдал эрэлхийлэгч болон хувирах тохиолдол бий/
  • Сургалт, танин мэдэхvйн аялал /Агуй нь байгаль, тvvх соёлын дурсгалт зvйлсийнхээ хувьд танин мэдэхvйн єндєр ач холбогдолтой объект юм. Агуйн аялал жуулчлал єндєр хєгжсєн орнуудын агуйн аяллыг сонгон vйлчлvvлж буй аялагчдын дийлэнх хувийг єсвєр насны хvvхэд залуус эзэлдэг. Тиймээс тэдэнд зориулсан тусгайлсан аялал, vйлчилгээг бий болгодог. Мєн Хятадын Миао тосгонд агуйг тvшиглэн бага сургуулийг байгуулан сургалт явуулахын зэрэгцээ сургалт танин мэдэхvйн зорилготой агуйн аялал жуулчлалыг зохион явуулдаг байна /
  • Эмчилгээ сувилгааны аялал /Зарим агуйд эмчилгээний ач холбогдол бvхий рашаан, шавар байхаас гадна агуйг эмчилгээ сувилгааны зорилгоор ашиглах явдал бий. Тогтмол темпаратур, ихээхэн иончлогдсон цэвэр агаар, дуу чимээгvй нам гvм байдал зэрэг агуйн бичил уур амьсгал болон бусад хvчин зvйлvvд нь амьсгалын замын болон зvрхний багтраа, харшлын євчнийг анагахаад чухал ач холбогдолтой байдаг байна. Манай оронд ч гэсэн Ловончомбын, Сэндэрт, Их, Бага, Эхийн агуй зэрэг агуйнуудын рашаан, шаварыг эмчилгээ, сувилгааны зорилгоор хэрэглэж байсан мэдээ бий/

Эртнээс хvн тєрєлхтєн агуйг орогнох газар, орон гэр, агуулах, шашин мєргєлийн газар болгон ашиглаж байсан. Єнєє vед ч тvvний гайхамшигийг мэдрvvлэх, судлан шинжлэх, жуулчдын тусгай хэрэгцээг хангах зорилгоор зочид буудал, зоогийн газар, музей, vзэсгэлэнгийн танхим, эмнэлэг, сувиллын газар болгох зэргээр жуулчдын сэтгэл татах vзмэр болгон ашиглаж байгаа нь агуйн аялал жуулчлалыг бие даасан аяллын тєрєл болон хєгжихєд нєлєєлсєн байна. Энэ бvхнээс дvгнэн манай оронд агуйн аялал жуулчлалыг хєгжvvлэхэд анхаарууштай доорх саналыг дэвшvvлж байна.
Vvнд:
1.    Манай орны агуй судлалын ажил шинжлэх ухааны бусад салбаруудаас харьцангуй бага хийгдсэн байдаг. Тиймээс агуй судлал, агуйн судалгааны аяллыг зохион явуулах нь манай оронд агуйн аялал жуулчлал хєгжих vндэс болох юм. Агуйн судалгааны аяллыг ШУ-ын байгууллага, дотоод, гадаадын судлаачдын хvрээнд зохион явуулах тєдийгvй энэ чиглэлийн судалгаанд газарзvйч, тvvхч, археологич, биологич, геологич, аялал жуулчлалын мэргэлжилтнvvдийн анхаарлыг хандуулах нь чухал юм.
2.    Агуй судлал, агуйн аялал жуулчлалыг хєгжvvлэх, бодлого, тєлєвлєлтийг тєрийн, тєрийн бус байгууллага, аялал жуулчлалын хувийн хэвшлийн хvрээнд хийж, хєхvvлэн дэмжихь агуйг тvшиглэсэн аялал жуулчлалын цогцолбор, жуулчдын зорих газар /destination/-ыг бий болгох. Тухайлбал Даян дээрхийн агуйг тvшиглэсэн бєє мєргєлийн цогцолбор тєвийг байгуулан байгаль, адал явдалт спортын болон шашны эвент аяллуудтай хосолсон байдлаар хєгжvvлэх боломж бий. Агуйн аялал зохион явуулах боломжтой зарим агуйн єнгє тєрх, онцлог имиджийг нь алдагдуулахгvйгээр аялагчдын аюулгvй байдлыг хангасан зам, шат, гишгvvр, гэрэлтvvлэгийг тавих.
3.    Агуйн аяллын холбоо, клубуудыг байгуулж, агуй сонирхогчдын тоог нэмэгдvvлэх, мэргэжлийн боловсон хvчин, агуйн аяллын хєтєч нарыг бэлтгэх, агуйн танин мэдэхvй, аялал жуулчлалын ач холбогдолыг сурталчилах замаар дотоодын аялагчдыг татах.
4.    Агуйн хадгалалт хамгаалалт, экологийн асуудлыг чухалчлан анхаарах. Нурж, хаагдаж байгаа болон аялахад тохиромжгvй агуйн жагсаалтыг гаргах, дотоодын аялагчдад зориулсан зєвлємж, анхааруулга самбарыг аялагчид ихээр очдог агуйн орчны бvсэд байрлуулахаас гадна улсын болон орон нутгийн хамгаалалтанд авч, орон нутгийн нєхєрлєл, иргэдийн оролцоотойгоор хамгаалах.

Д.Батболд
Аялал жуулчлалын багш судлаачдын нийгэмлэг

Нүүр хуудас     Буцах     Дээш буцах    

Нэр*:
Имэйл*:
Сэтгэгдэл*:
pujee
2010 оны 04 сарын 02
tanii ene niitlel ih shan niitlel bnaa tanitai yaj holboo barih uu ,
Ãàíòóëãà
2010 оны 02 сарын 21
Ñàéõàí íèéòëýë áàéíà.
Batbold
2010 оны 02 сарын 17
gomgl_26@yahoo.com hayagaar holbogdoj bolnoo
Batbold
2010 оны 02 сарын 17
Sain bain bauu.Bi MUBIS-n 3-r bairan deer Biyiin Tamriin Surguuli deer baidag tendees ireed suraglaval oldono.
лхагва-очир
2010 оны 02 сарын 15
сайн байна уу та багшийн дээдэд багшладаг уу та миний диплом удирдах багш байна таны дугаар хэд вэ
Начин
2010 оны 01 сарын 31
Миний утас 99061177
Начин
2010 оны 01 сарын 31
Батболд ахаа ажил сайнуу та хаана багшилж байгаан таньтай яаж холбоо барих вээ
This text will be replaced
Яг одоо 14°C
Өнөөдөр
Маргааш
Лхагва
Пүрэв
Баасан
Ө: 17°C Ө: 23°C Ө: 22°C Ө: 21°C Ө: 24°C
Ш: 7°C Ш: 13°C Ш: 10°C Ш: 13°C Ш: 13°C
Валютын ханш
Зар оруулах X
Гарчиг*:  
Холбоос http://  
Таны И-мэйл*:  
Агуулга*:  
 
 
 
 
 
Юникодоор бичнэ үү...
Утасны дугаар:
 
Санал асуулга
Та Монгол орныхоо аль хэсгээр аялахыг хүсч байна?
  Баруун аймгуудаар
  Говийн аймгуудаар
  Төвийн аймгуудаар
  Зүүн аймгуудаар
  Хангайн аймгуудаар
  Монгол орноороо
 

АЖ-н ҮНДЭСНИЙ ТӨВ             
АЖТХ Төв

МҮХАҮТ
MONGOLIA EXPEDITIONS LLC
МЕТАВАЙС ХХК
МОНЦАМЭ АГЕНТЛАГ

ГАРАГ ПРОДАКШНС


АНД...ЛОГ МЭДЛЭГТ ТАНЬ НЭМЭР
ЖУУЛЧНЫ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
           ТҮНШ САЙТУУД

 http://www.caak.mn                 
http://www.zaluu.com

 http://www.tsahim.net

 http://www.seruun.com
http://www.miniih.com