Эвент аялал жуулчлал нь аливаа улс орны аялал жуулчлалыг єдєєгч, дэмжигч хамгийн гол хvчин зvйлvvдийн нэг болж байдаг учраас дэлхийн ихэнх улс орнууд тєрєл бvрийн эвентvvдийг шинээр сэдэж бvтээгдэхvvн болгон, хэрэглэгчдэд санал болгох их єрсєлдєєнд орж байна. Ингэснээр аялал жуулчлал єндєр хєгжсєн улс орон, бvс нутаг тєдийгvй хот, тосгон бvр єєрийн имиж болсон эвентvvдийг зах зээлд байршуулан амжилттай єрсєлдєх болжээ.
EVENT гэж юу вэ? Толь бичигт тайлбарласнаар "vйл явдал, чухал vзэгдэл, уралдаан тэмцээн, арга хэмжээ" зэрэг салаа утгуудыг агуулж байна. Харин "Эвент аялал жуулчлал" гэдэг vг хэллэгийг анх 1987 онд Шинэ Зеландын Аялал жуулчлалын хэлтсийн тайланд "Эвент аялал жуулчлал нь олон улсын аялал жуулчлалын нэн хурдацтай єсч буй тєрєл хэлбэр юм" хэмээн цохон тэмдэглэжээ. 1989 онд Канадын Калгарийн их сургуулийн профессор Доналд Гетц "Тусгай эвент аялал жуулчлалын бvтээгдэхvvнvvдийг тодорхойлох нь" сэдэвт нийтлэлдээ эвентvvдийн гvйцэтгэх vvрэг, тєрєл хэлбэрvvдийг тодорхойлсон. Манай орны хувьд баяр цэнгэлийн манлай болсон "Улсын Наадам" маань бидний тогтмол зохион байгуулдаг хамгийн том эвент гэдэгтэй бүгд санал нийлдэг. Бид энэ наадмаа дэлхийд зарж нилээд хэмжээний орлого олдог болсоор багагүй хэдэн жилийн нvvр vзэж. Гэвч жуулчдад зарж байгаа бvтээгдэхvvний хувьд шаардлагын түвшинд хvрч байна уу гэвэл бас л асуудлууд байна.
Жишээ нь, жил бvр яагаад ч юм суудлын багтаамжаасаа хэд дахин илvv тасалбар зарж наадам vзэж тухлах гэсэн хvмvvсийн урмыг хугалж, зарим тохиолдолд жуулчид суудлаа булаацалдан нанчилдахаас холгүй хэрэг мандана. Уг нь тэд эвгvй, таагvй байдалд орох гэж биш чухам л наадан хөгжих гэж гэж мєнгє, цагаа үрж яваа хvмvvс. Vvнээс гадна гол vзvvлбэрvvд нь зєвхєн төрийн өндөрлөгүүд, тэдний ойр орчимд сууж байгаа хvмvvст зориулсан юм шиг ємнє нь бужигнасаар байгаад дуусах нь даанч эвгүй. Урам нь хугарч, уур бухимдалтай байгаа жуулчиддаа хэдэн хєтєч нар нь худал, vнэн юм ярьж арай гэж тайвшруулж Төв Цэнгэлдэхээс гараад эрээн, мяраан барааны зах дундаас наадмын нэгэн билэг тэмдэг, брэнд хоол болсон хуушуураа олж идэхээр урт цуваанд жагсана. Харж байгаад арай гайгүйгээс нь сонгон аваад уулгаж, идvvлчихээд хэсэг байж байтал бие засах хэрэг гарна. Тэгээд тоос шороон дунд тэмтэчсээр бие засах газраа олоод очтол урт цуваа, хүлээсээр орвол ариун цэврийн нєхцєл нь аймаар, vнэр танар гэж хамар сэт татаж огиудас хүрэм юм утгана. Ийм юманд ороод хэрэггvй, ємдєндєє аргал гэлтэй биш нvдээ аниад оруулна. Тэгэх зуураа одоо юу ярьж сэтгэлийг нь сэргээх вэ гэдэг бодол толгойд эргэлдэнэ. Ингэж тэгэж аргалж байгаад энэ єдрийг єнгєрєєгєєд маргааш нь Хvй Долоон Худагийн ногоон дэнж рүү явна. Энэ єдєр харин их хєгжилтэй шvv. Замд гарахаас л бєєн адал явдал эхэлнэ. Замыг нэг чиглэлтэй болгон зохицуулдаг учир манай чадварлаг жолооч нар авто уралдаанд оролцож байгаа юм шиг нэгнийгээ шахан, сvлжин давхисаар зорьсон газартаа очно. Очоод хаана нь, бас юу болоод байгааг оюуныхаа єндєр чадварын тусламжтайгаар ойлгоод, морьд гарааны зурхай руу гарахыг харж хэсэг саатна, улмаар гараанаас нааш эргэн уралдаж ирэхийг нь хvлээнэ.
Ингэж зогссоны эцэст хурдан морьдын тоос дөнгөж зураймагц баярлан хөөрсөн наадамчин олон морьтой, явган түлхэн шахан урдуур орж халхлан зогсоно. Нэгэнт л сайн байрлал эзэлж чадаагүй болохоор хагас километрийн зайнаас хэдэн морь давхин өнгөрч барианы зурхайд хүрэхийг харах гэж оролдоно. Уг нь тэд хурдан морь, унаач хүүхэд хоёрын хэрхэн чармайж барианд орохыг харж, уухайлах дууг сонсон хийморио сэргээх санаатай очсон наадамчин олны нэг л хэсэг. Морьд барианд орлоо, цугларсан хүмүүс тарлаа. Өглөө ирэхэд нүд булаан сэтгэл баясгаж байсан өнөө ногоон тал маань битүү хогон хучлагатай, бараан алаг тэр гэхийн тэмдэггүй газар болон хувирсныг харж сэтгэлдээ Монгол наадмын гуниг, баярыг тээсээр буцах жуулчид маань замдаа дахин авто раллид орж тоос манаруулан уралдах машинуудыг харж баясана, бас айна. Иймэрхvv дvр зурагтай наадмаа vзсээр бас vзvvлсээр бид их удаж дээ. Энэ бvхнийг бичээд суугаагийн гол учир нь Монгол наадам бол нүүдэлчин иргэншилт ард түмний хамгийн том тэмдэглэлт баяр гэдгээрээ манай орныг дэлхийн зах зээл дээр таниулах гол имиж болдогт байгаа юм. Өөрөөр хэлбэл, зөвхөн Монгол тvмний л хурд, хvчээ сорьдог наадаан, бид гадныханд заавал таалагдах албагvй гээд наадмаа зvгээр хаячих аргагvй болжээ гэдгийг л хэлэх гэсэн санаа юм. Энэ л наадмын маань ачаар олон мянган жуулчид Монголд ирж, тvр хугацаанд ч болов олон зуун хүмүүс ажлын байртай болж, улс орны маань эдийн засагт асар их нэмэр хандив болдгийг тооцвол цаашид анхаарах зvйлс тун их байна. Тийм ч учраас бид дэлхийн хэмжээнд нэр нь түгэж алдаршсан эвентvvдийн менежментээс суралцаж, өөрсдийн үнэт зүйлсээ баяжуулах, алсыг харж хөгжүүлэх зүй ёсны шаардлага хүчтэй урган гарч байгаа юм.
МУИС -ийн Магистр багш Э.Цоморлиг