Монгол ардын хөгжмийн зэмсэг

Морин хуурМанай монгол ардын хөгжмийн зэмсгийн дотроос хамгийн эртнийх нь цуур, хулсан хуур, төмөр хуур гэж болох юм. Хүн өгүүлэхийнхээ эрхтнээр хөгжмийн зэмсэг хийж байсны дурсгал болох исгэрэх, хөөмийлэх урлагтай эдгээр хөгжмийн зэмсэг шууд холбоотой, эдгээрийг эгшиглүүлэхэд амны хөндий, хэл шүд зэрэг өгүүлэхийн эрхтэн мащ чухал үүрэг гүйцэтгэдэг юм.

Хулсан хуур, төмөр хуур бол цуур шиг үлээвэр хөгжмийн зэмсэг биш боловч хүний өгүүлэхийн эрхтэн дангаараа хөгжмийн зэмсгийн үүрэг гүйцэтгэж байснаасаа зарим эд ангийн нь буюу тухайлбал зөвхөн цуурайн хайрцгийн нь үүрэг гүйцэтгэхэд шилжсэн байдалтай болсныг илтгэдгээрээ төрөл юм.

Монгол цуур. Орос, белорусс, украины "дудка", "сопель, сопилька, свирель", Кавказын улс үндэстний "дудук", хасагийн "сыбызги" буюу татарын "сыбызга" зэрэгтэй төстэй нэг зүйл бишгүүр /буюу туус барьж үлээдэг үлээвэр хөгжмийн зэмсгийн нэг зүйл/ юм. Хуучин түүхийн ном дэвтэрт бас "модон цуур" гэж гардаг. Г.Бадрах гуай "Монголын хөгжмийн түүхээс" гэдэгтээ "Цы юань" /"Үгийн уг"/ хэмээх толь бичгээс эш татаж: "хойт зүгийн хүмүүс хулсны навчийг ороож үлээх бөгөөд түүнийг модон цуур гэнэ" гэх зэргээр цуурыг монголчууд үйлдсэн гаралтай гэсэн баримт болох хэд хэдэн мэдээ занги уламжилсан байдаг. /буриад- суур, тува- шоор, хиргис- чоор/ ЦУУР буюу цоор гэж зарим нутагт хэлдэг нэрий нь няггалж үзвэл цоорхой гэсэн үгтэй гараль язгуур нэгтэй байж болохын дээр цоор буюу Цооргоно гэдэг ногоог малчин багачуул огтлон нүхлэж үлээн нааддаг нь нэг талаар энэхүү энгийн хийцтэй хөгжмийн зэмсэг үүссэн эртний төлөвийг заах мэт, Монгол цуурын өвөрмиц онцлог нь эгшиглүүлэхдээ цуурч хүн амгай буюу үлээх нарийн үзүүрийг шүдээр зууж үлээхийн чацуу хоолойгоороо хөөмэйлэх мэт нэгэн дэвсгэрлэсэн ая хүнгэнүүлэн аялдагт байгаа юм.

Морин xуур. Монголчуудыг их хөгжимсөг ард түмэн гэдэг. Нээрээ ч монголчууд хөгжмийг их эрхэмлэдэг. Хөгжимд нэн дуртай. Олон янзын хөгжмийн зэмсэг эдэлж хэрэглэж ирсэн улс. Тэхдээ морин хуур бол монголчуудын гоц хүндэтгэж хайрлада гхөгжмийн зэмсэг билээ. Морин хуур гэдэг морины толгойтой хуур гэсэн утгатай. Ишний үзүүрт сийлсэн морин толгойгоор нь нэрлэсэн нэр. Морин хуурын цар гонзгой Дөрвөлжин, ямааны юм уу, ботгоны арьсаар бүрж ногоон будгаар буд-Даг. Морин толгойгий нь ч мөн ногоон будгаар буддаг. Монголчууд ногоон өнгийг газар дэлхий, үржил шим, хайр сэтгэлийн бэлгэ тэмдэг гэж үздэг.Морин хуурын өвөг бол шанаган хуур гэдэг, том дугуй модон цараар нь нэрлэсэн хуур байсан. Шанаган хуур эрт дээр үеэс хун хуур, матар хуур, луу хуур, арслан хуур гэх зэргээр толгойд нь сийлсэн дүрсээр нэрлэж ирсэн түүхтэй. Морин хуурыг дөрвөц буюу тавцын хөгөөр хөглөдөг. Тавцын хөгийг монгол хөг, жонон хөг гэх зэргээр нэрлэдэг бегөөд бүдүүн чавхдас нь дотор тал буюу хуурчийн биенталд байдаг. Дөрвөцийн хөгийг цахар хөг буюу солгой хөг гэдэг, бүдүүн чавхдас нь гадна талдаа байдаг.Морин хуурын чавхдасыг номхон хашин боловч эр бяртай сайн морины сүүлийн сод гэдэг тусгай урт хялгасаар, сунган боловсруулж хийдэг. Цары нь бүрэх ширийг шн чийг татахааргуй болтол тусгай ар-гаар боловсруулдаг. Ширийг будах ногоон будгийгч гаргаж авах ардын арга бий. Тосон будгаар буддаггүй.Морин хуурын дээд, доод тэвх, дээд тэвхийн дээр зангилах хөг уяа зэргийг нарийн тохируулж, хөг амархан солиход ашигладаг. Баруун монголд нэгэн зүйл иорин хуурыг "Ихэл" гэдэг нь морин толгойтой биш, гэлбэр буюу "чандмань" толгойтой байдаг.

Хуучир. Эрт дээр үеэс монголчуудын хэрэглэсээр ирсэн чавхдаст, хилт хөгжмийн зэмсгийн нэг хуучир юм. Хуучир олон янзын нэртэй,үүнд төвд төв халхад хуур хийл гэж байгаад хожуу үеэс хуучир гэх болсон. Хотхойд, дархад зэрэг умарт Монголынхон "Хялгасан хуур", "бисанз" гэдэг, дорнод монголын үзэмчин", "Аралт хуур", жастуу хоор" гэдэг. Өмнөд монголын сөнөд "Дөрвөн чихтэй хуур" хорчин "хорае", өрнөд монголын дөрвөн Ойрдын тасархай халимгууд "Бийваа" гэхчлэн нэрлэдэг. Хуучир гэдэг нь хятад хэлний "Хучин" гэдэг нэрнээс гаралтай юм. Манай эриний Ү зуун хүртэл хятадаар "Ху" -"зэрлэгүүд" гэж хүннү нарыг хэлж байсан болохоор "Хүннү хуур" гэсэн үг юм. Монголчууд хятад хэлний "Янчин" - "гадаад хуур" гэсэн үгийг "Янчир" гэж хэлж занш-сан шигээ "Хучин"-г хуучир болгон дуудаж даджээ. Энийг бас дээр үед хятадаар хийчин гэдэг байжээ. Тэр "Хи" гэдэг нь эртний дорнод монголын Кидан угсаатны нэг аймгийн нэр болохоор "Хи-чин" гэдэг нь "Хи-хуур, Хи аймгийнхны хуур гэдэг утгатай юм. Эртний энэ хуур нэг чавхдастай, байгаад сүүлдээ хосоор хөглөдөг дөрвөн чавхдастай болжээ. Энэтхэгийн нэг чавхдаст "эгдаар" гэдэг хуурыг монголоос гаралтай гэж үзэх нь сонирхолтой. 1370 онд зохиож цэгцэлсэн "Юан улсын сударт" бидний одоо хуучир гэж байгаа энэ хуурыг анх тодорхойлон бичсэн. Монгол хуучир угалзтай, зургаан талст-тай, модон бортоготой, иш нь мөн угалзтай, дөрвөн чихтэй морин толгой-той, тавцын хөгтэй байлаа. Тийм хуур одоо Архангай аймгийн орон нутгийг судлах музей, мөн Дорнод аймгийн хөгжимт драмын театрын нэг хөгжимчин эмэгтэйд бий. Хуучирыг морин хуур, шударга, ёочин лимбэтэй хамсарч хөгжимдөх нь олонтой. Монгол ардын найрал хөгжимд хуучир мөн чухал үүрэгтэй.

Шудрага. Шудрага гэдэг монгол ардын товшворхөгжмийн зэмсгийн нэг зүйл бөгөөд маш эртний уламжлалтай юм. Товшвор гэдэг нь товших буюу хил хэрэглэхгүй чавхдахын нэрээр үүссэн үг. Үүнээс товшуур гэдэг шудрагын төрлийн хөгжмийн зэмсгийн нэр ч салбарлан үүссэн юм. Шудрага гэдэг үг угтаа шулуун эшээр нь нэрлэсэн бөгөөд шанагыг монголчууд шудрага гэж байжээ. Шудрага гэсэн хөгжмийн зэмсгийн нэр анх 1382 онд Оюунгай, Маш-Их нарын зохиосон "Хуа и и нүн" гэдэг монгол хятад толь бичигт гардаг. Мөн 15 дугаар зууны үес Төмөр хааны ордоцд хэрэглэж байсан шудрагын тухай перс сурвалж бичигт шидургу нэрээр тэмдэглэсэн бий. Энэ үеийн шудрага 4 чавхдастай байсныг тэрхүү перс сурвалж мэдээлж байгаа нь сонирхолтой. 17 дугаар зууны халимагт хэрэглэж байсан шудрага гурван чавхдастай байжээ. Мөн монголчууд "Модон шудрага" гэж хоёр чавхдастай шудрага хэрэглэж байсан болохоор товшуур, одоогийн шудрага, бийбаа гурав төрөл хөгжмийн зэмсгүүд болох нь илэрхий. Хятадад шударгыг манж дайчин улсын үе хүртэл "пипа" /бийбаа/ гэж нэрлэж хойт хязгаарын цагаан хэрмийн харуул цэрэг эрсийн дотор "бариулт хэнгэрэг" гэж нэрлэдэг байсан нэг зүйл хөгжмийн зэмсэгээс гаралтай, хятад үцдэсний хөгжмийн зэмсэг биш гэж сурвалж бичигтээ тэмдэглэсээр ирсэн билээ. Тэр "бариулт хэнгэрэг" гэдэг нь товшуурыг хэлсэн болох нь дамжиггүй. Чингээд манж чин улсын үед шудрагыг хятадаар "Сан сянь" буюу Турван чавхдаст" гэж нэрлээд хураангуйлж "Сяньз" /"чавхдаст"/ гэсэн нь хожим монголд "шанз" гэдэг нэр үүсгэхийн эхлэл болжээ. ОдооУлсын гавьяатжүжигчин Цэрэндорж, мөн улсын гавьяат жүжигчин төрийн шагналт хөгжимчин Дашдулам, улсын гавьяат жүжигчин Базаррагчаа, Мядагбадам, хөгжимчин Бүтэд зэрэг нэрт хөгжимчид тэдний шавь нар шудрагаар хөгжимдөх эрдмийг өв залгамжлан хөг-жүүлж байна.Орчин үеийн ардын чуулга болон найрал хөгжимд шудрага чухал үүрэгтэй. Эрт дээр үеэс монголчууд "Төрийн ятга", "Ахуй их Ятга", "Босоо ятга", "Ятга", "Ятгалиг", "Зэн", "Дэлслэгт" гэх зэрэг олон зүйлийн ятга хэрэг-лэсээр иржээ. Төрийн ятга гэдэг нэг, хоёр, гурав, тав, долоо, есөн чавх-дастай зургаан зүйл байсан. Ахуй их ятга хорин таван чавхдастай байсан. Одоогийн бидний хэрэглэж буй жирийн ятга бол арван гурван чавхдастай, чавхдасыг нь тэвхээр тулж, тэвхий нь гүйлгэн хөгий нь тааруулдаг хуруугаар чимхэх буюу этэн товших хөгжмийн зэмсэг юм. Уртаашаа хоёр тохой, хоёр ямхын хэмжээтэй гэж түүхийн сурвалж бичигт тодорхойлсон зүйл бий. Ятгыг гоцлол, чуулга, найрал хөгжимд оруулан хэрэглэдэг. Ятга бол манай хөгжимчин охид хүүхнүүдийн их дуртай зохимжтой хөгжмийн зэмсэг болж хот хөдөөгийн театр, чуулга, соёлын орд, их дээд дунд сургуулийн оюутан сурагчид, багачууд хүртэл эзэмшин нилэнхүй дэлгэрсэн хөгжмийн зэмсэг юм.

ААГАН ИКЭЛ, Баруун Монголын дүгэрэг цартай хилт хуурын нэр. Угтаа аягыг ширлэж хуурын цар буюу баруун монголчуудынхаар,толгой болгон эш шургуулж хялгас татан, хуурдах зэмсэг хийж байснаас ааган (аяган) толгойтой (цартай) икэл (ихэл) гэж нэрлэсэн учиртай.


ААГАН ТОВШУУР, Баруун Монголын дөрвөд, торгууд угсаатны дүгэрэг цартай товшуурын нэр. Угтаа аягыг ширлэж товшуурын толгой(цар) болгон эш шургуулж хоёр хялгасан чавхдас татан товших зэмсэг хийж баснаас уламжлан гарсан учиртай. Одоо үед Ховд аймгийн Булган сумын торгууд угсаатан голчлон хэрэглэдэг. Торгууд бийд хамсран хөгжимтөх учир бий. товшуурыг үзнэ үү.

АЛТАН ХӨӨРӨГ, өөрсний эгшигтний аймгийн цохивор хөгжмийн зэмсэг. Гууль, зэс, хүрлээр цутгаж хийдэг. Эртний Хятадын "Жун"буюу "хонх" гэдэг төмөрлөгийн аялгуун аймагт багтах нэгэн зүйл цохивор хөгжмийн зэмсэгтэй дүйнэ. Тэргүүлсэн ардын хөгжим,жигдэлсэн ардын хөгжим гэж ялгамжаатай.

АМ ХУУР, аманд барьж үлээж, сорон эгшиглүүлэх хэлт хөгжмийн зэмсэг. 1921 онд Берлин хотноо К.Ф.Бушман зохион бүтээжээ. Германаар "мундхармоника" гэдгээс орсоор "губная гармоника" гэсэн.Долоон эгшигтийн, гоцлолын, найрлын гэх мэт олон зүйл бий. Мөн хийцээр нь Рихтерийн хийцийн, Книтлингийн хийцийн гэж ялгадаг. Сүүлийн үес даралттай болгосон. Ам лимбэн хуур (гармоника-флейта) ам баян хуур зэрэг элдэв зүйл ардын хөгжим гарсан.

АМАН ХИЛ, нэгэн хичрээс нь зууж хураагаар товшин амаар цуурайтуулан эгшиглүүлэх эртний нэгэн зүйл чавхдаст хөгжмийн зэмсэг.Ан гөрөөс уриадан дуудахад голцуу хэрэглэдэг байсан. Байдал төрх бяцхан нумын адил. Хилт чавхдаст хөгжмийн зэмсгийн өвөг болох түүхэн учиртай.

а. АМАН ХУУР, аманд тулган барьж хэлийг доргиулан амаар цуурайтуулан эгшйг үүсгэх хөгжмийн зэмсгийн бүгд нэр. Баруун Монголын дөрвөдөд аман товшуур, умард Монголын дархадад хэл хуур гэх зэрэг нэрлэдэг. Хийсэн эд уурсын төрлөөр төмөр хуур, хулсан хуур,гуулин хуур, ясан хуур, эвэр хуур, модон хуур хөгжимдөх аргаар няслаа хуур гэх мэт өөр өөр нэрлэн ялгадаг. Хөгжмийн зэмсгийн ерөнхий ангиллын хувьд өөрсний эгшигтний аймагт багтаж ам цуурайн хайрцгийн үүрэг гүйцэтгэдгийн үүднээс өгүүлэхийн эрхтэнтэй шүтэлцэх урлагт хамаарна. Эртний гаралтай энэ хөгжмийн зэмсэгдэлхийн таван тив дөрвөн далайн олон улс үндэстний хэл аялгуунд янз янз нэрээр дэлгэрчээ.

б. АНЧНЫ УРАМ, бугын урам, буга урамдан дуудах ангийн үйлсэд хэрэглэдэг нэгэн зүйл соруул хөгжмийн зэмсэг. Буга урамдах дуу авиаг дууриалгасан эгшиглэлтэй. Хус модыг хөндийлж ухан соруул гаргах, үйс буюу хус модны холтосыг хуйлан дуран авай мэт сунган орж татах зэрэг хийцийн ялгамжаатай. Алтайн урианхай анчид хонины шагайт чөмгөөр бугын урам хийдэг.

в. АРАЛТ ХУУР, зүүн монголчуудын хийлийг нэрлэх нэр. Арал гэдэг нь хуурын эшийг хэлдэг юм.

АРСЛ АН ХУУР, хоёр хялгасан чавхдастай хилт хөгжмийн зэмсгийн нам буюу шанаган хуурын нэгэн зүйл. Арслан толгойтой учир ийм нэрлэжээ.

АР-УР ХЭВТЭЙ ХЭНГЭРЭГ, уртаашаа нэгэн тохой таван ямх дундуураа цүлхгэрдүү хоёр тийш шувтан хэлбэр бүхий нэгэн зүйлхэнгэргийн нэр. Цагригт уясан гөрмөл оосроор нь хүзүүвчлэн дэлддэг.

АХМАД БИШГҮҮР, аргил буюу их бишгүүрийн нэгэн зүйл. Өрнөдэхний контрфаготтай дүйнэ.

АХУЙ ИХ ЯТГА, монголын эртний их гарын ятга. Дээр үес тавин чавхдастай байгаад хожим нь хорин таван чавхдастай болсон гэдэг. Юань улсын үед хорин таван улаан ёнхор чавхдастай байсан мэдээ бий. Хээ угалз буюу жаргалын найман морины зургаар чимэн гоёсон үзэгддэг. Уртаашаа долоон тохой, өргөөшөө, дээгүүрээ нэг тохой нэг ямх есөн пун, доогуураа нэг тохой долоон пун, зузаанаараагурван ямх, дундуураа гүдгэр буй. Хятадаар "сэ" гэдэг бөгөөд Күнзийн шашинтай "учир зүйд харш" хэмээн цээрлэдэг байсан гэж Эберхард мэдээлсэн.

АЯНГАТ САЖУУР ХЭНГЭРЭГ, нэгэн эш буюу бариулд их бага гурван хэнгэрэг угсруулан хэлхсэн бариулт хэнгэргийн нэгэн зүйл. Морины ширэн бүрээстэй.

АЯНГАТ ХЭНГЭРЭГ, бариулт хэнгэргийн нэгэн зүйл. Бариулаас нь барьж эргэлдүүлэн хажуугийн хоёр чих буюу сажуураар нь ороолгон дэлддэг. Морины ширээр бүрээстэй.

БАГ БИШГҮҮР, олон хонгиот үлээвэр хөгжмийн зэмсгийн зүйл. Эртний герег домгийн ойн савдаг Пантай холбож Паны флейта гэдэг урт богино хэд хэдэн хонгиог жигдлэн холбож үлээх зэмсэгтэй дүйнэ.

БАГА ХЭНГЭРЭГ, бүрээсний эгшигтний нам бага гарын хэнгэрэгний нэр. Жаазанд өлгөж дохиураар дэлддэгээр бөмбөрөөс ялгаатай.

2) Айргийн хөмөрсөн хул мэт хэлбэр бүхий тал хэнгэргийн нэр. Цагригийг хатуу модоор зүйж хийнэ. Ширэн бүрээсий нь гуулин хадаасаар нягт жигдрүүлэн хаддаг. Нарийн савхан хулсаар дэлддэг.

БАГЛАСАН БИШГҮҮР, хулуунд хулсан загалмай бүхий өндөр богино адилгүй хулсан хонгио суулгаж, хулууны нарийн этгээдээс юмуу тусгай ам тавин үлээх хөгжмийн зэмсэг. Хонгионы тоо 5,13,17,19 гэх мэт харилцан адилгүй. Г.Бадрахын мэдээгээр "Үүрд багласан бишгүүр", "найрт багласан бишгүүр" гэдэг тус бүр 19 хонгиотой багласан бишгүүр байсны дээр 13 загалмайтай "есөн гарагт хулуу",олоон загалмайтай "долоон одот хулуу" гэсэн таван зүйл багласан бишгүүр байсан байна. Мөн 36 загалмайтай "их багласан бишгүүр" ч гэж байжээ. Гэтэл бас таван хонгиотой ч байсан нь жирийн хэрэглээнийх байсан бизээ.

БАДРАЛТ БАГ БИШГҮҮР, нарийн төхөөрөмж бүхий даруулт үлээвэр хөгжмийн зэмсэг. Монголд Юань улсын үеэс /14-р зураг/ хэрэглэх болсон. Үүнд: "Хубилай цэцэн хааны үед хотон улсаас өргөн ирсэн" гэх бөгөөд "их гэгээн харшийн доор тавьж... аливаа их хурал цуглаан болоход харшийн индэрийн доор жагсааж олон хөгжим лүгээ хамтатган хөгжимддөг. Хөгжимдөх бүр хоёр хүн арьсан хөөргийг хеөрөгдөж хийг нэвтрүүлэн дууг гаргамуй" гэж Г.Бадрах бичсэн. Тэр нь 90 хонгиотой байжээ. Өрнөдахинд 16-р зууны үеэс орчин үеийн төлөв байдлыг олсон гэдэг. Авсаархан жижгээс авахуулаад гурван түмэн хонгио бүхий асар том зэрэг олон зүйл буй. Гарын хар даруулаас гадна хөлийн давхар гишгүүртэй. Оньсон хүрдэт,хөөрөгт, цахилгаан гурван янз буй. АНУ-д "синтесайзер" гэж бүхэл найрал хөгжмийн эгшиг нийлэнхи буюу саланги дуурьсгаж чадах нэн боловсронгуй бадралт хөгжим бүтээжээ.

БАРИУЛТ ХЭНГЭРЭГ, бариулт буюу эш бүхий бяцхан хэнгэрэгийн ерөнхий нэр. Бариулаас нь барьж сажилхийлэн сажуур буюу чихээр нь дэлдэн дуугаргадаг. Бариулт хэнгэргийн үүсэл товшуур шудрагатай холбоотой нь сонин.

БИЙВ, бялар, бишгүүрийн үлээх амгайн нэр. Голцуу зэгс дэвтээж нарийн утсаар зангидан, улайсгасан хайчаар хавчин хийдэг. Бас мөнгө нимгэлэн хийх учир бий.

БИЙВАА, товшвор хөгжмийн зэмсэг. Эртний Монголын шанаган хуурын нэр. Голцуу гэдгэр богино эштэй цүдгэр зууван дугуй цартайгаараа шулуун урт эштэй шудрагаас ялгардаг. Гэвч мөн урт шулуун эштэй бийваагийн зураг бурхадын хөрөгт тохиолддог нь бийваа, шанаган хуур, шудрага, товшуур, доомбортой садан төрөл болох баримт мөн. Халимаг түмэн хуучрыг бийваа гэдэг нь бас ч сонин. Дорнодахинд Монголоор дамжин нэвтэрч дэлгэрсэн түүхэн баримт нэлээд бий. Дөрвөн чавхдаст, таван чавхдаст хоёр зүйл бийваа гололдог байсан. Г.Бадрах "Заримдаа зургаан чавхдаст ч буй амуй" гэж бичсэн. Таван чавхдаст бийвааг хятадаар ху пипа гэдэг нь хүннүгээс уламжлан авсныг илтгэдэг.

БИЙВЛИГ, дугираг цартай, дөрвөн чавхдастай, цохиворхөгжмийн зэмсэг. Угтаа Бийваалиг буюу бийваа төст гэсэн утгатай тул бийваагаас үлгэр авч үүссэн гэсэн Г.Бадрахын санал зөв байж мэднэ. Хятадаар юэчин буюу саран хуур гэдэг.

БИШГҮҮР, уртааш нь барьж оройн нь ирмэгт гаргасан ухлаадас нүхээр үлээх хөгжмийн зэмсэг. Хулсаар хийдэг тул хулсны аялгуун аймагт багтаж байлаа. Г.Бадрахын мэдээлснээр хоёр тохой, хоёр ямх урт гэсэн нь эртний бишгүүрийн хэмжээ байж магадгүй. Сүүлийнүеийн бишгүүр 72.5 см урт, 2.5 см голточтой буй. Зургаан нүхтэй:тав нь урдаа, нэг нь ардаа. Үүнийг хятадаар "шиао" гэдэг нь сумны зэв гэсэн утгатай тул хүннүгийн "дуут годилыг" арга буюу санагдуулдаг юм гэж Эберхард тэмдэглэсэн байдаг. Төвдөөр "лимбү" гэдэг нь монголчуудад "лимбэ" гэсэн дуудлагаар "хөндлөн бишгүүр" гэдэг байсан өөр нэг бишгүүрийн нэрийг халж мөнөөхөн бишгүүр гэдэг нэр нь бяларт шилжжээ. Энэ нь чухам бишгүүр хэрэг- лээнээс гээгдсэнтэй холбоотой байж мэднэ.

БОСОО ЯТГА, олон чавхдаст товшвор хөгжмийн зэмсэг. Босоогоор нь өвөр дээрээ тэвэрч нэг буюу хоёр гараараа чавхдан хегжимддөг. Эртний босоо ятгын цуурайн хайрцаг хунгийн дүртэй буюу хун толгойтой байсан учир "хун хуур" гэдэг байсан шинжтэй. Таваас долоон чавхдастай авсаархан ятга байжээ. Одоо ч монголчуудын дунд "Шөрмөсөн цуур" гэдэг 6 чавхдастай жижигхэн ятга байдгийг эхчүүд хүүхдээ саатуулахад хэрэглэдэг буй. Монголчууд хүннүгийн үеэс хэрэглэж байсан түүхэн баримт бий. Юань улсын үед 24 чавхдастай гарди толгойтой босоо ятга ордны найрал хөгжимд хэрэглэж байжээ. Цуурайн хайрцаг буюу хэвлий багана хоёрын нь өнцөг гаргасан матаасын хэлбэрээр босоо ятгыг өнцөглөг, нумлиг гэж хоёр ангилаад араб, персээр дамжин дорно дахинд нэвтэрсэн гэж Японы эрдэмтэн Шигео Кишибе бичсэн.

БӨМБӨР, хоёр савхан цохиураар дэлдэх жижигхэн хэнгэрэг. Хоёр талдаа бүрээстэй. Жирийн буюу энгийн, хос, торжигнуулах гэдэг гурван зүйл дэлдлэгээр тодорхой хэмнэл бүхий өндөр нам эс ялгарах эгшиг үүсгэдэг.

БӨӨРӨНХИЙ ТОВШУУР, зууван дугуй нүүртэй бөмбөгөр цар буюу баруун монголчуудынхаар бөмбөгөр бөөрөнхий толгойтой товшуур.

БУЛДРУУ, Хөвсгөл аймгийн дархад ардын шагшуургат хөгжмийн зэмсгийн нэр. Хэлбэр байдал, богинохон эштэй модон шанага мэт бөгөөд амсрыг ямааны буюу буга гөрөөсний арьсаар бүрж жижигхэн хонхинуур тойруулан зүүсэн бий. Бариул-эшээр барьж сэгсчин дуугаргадаг хэмнэл тодосгох зэмсэг. Хэцгүй бөө нэр онгод дуудлагад хэрэглэж байсан. Орчин үес дуу бүжигт хамсраа болгон ашигладаг.

БУРЗАН, бүрээний нарийн этгээдэд шургуулж үлээх хундага хэлбэртэй амгайн нэр.

БҮРЭЭ, үлээвэр хөгжмийн зэмсгийн нэгэн зүйл. Бийв, шуус үгүй бурзан амгайгаар үлээдэгээр бялар, бишгүүр, цуураас ялгардаг.Дунд бүрээ, үхэр бүрээ буюу их бүрээ, өчүүхэн бүрээ буюу цодрон бүрээ, монгол бүрээ, татах бүрээ, гуулин бүрээ гэх мэт уламжлалт олон зүйл бүрээ бий. Орчин үеийн үлээвэр найрал хөгжимд нарийн бүрээ, бүлүүрт бүрээ, дохио бүрээ, угалз бүрээ зэрэг бүрээ хэрэглэдэг.

БЯЛАР, үлээвэр хөгжмийн зэмсэг. Дээрээ бийвтэй, дундаа хонгиотой доороо тэрэвгэр бугалагатай. Урдаа 7, ардаа 1 нүхтэй. Перс.уйгараар "сурнаа, сурнай" гэдгээс өзербайжан, армян, гүрж, аварчууд" зурнаа", тажиг, узбекчүүд" сурнай", түүнээс хятад Тан улсын үед авахдаа "Сона" гэх болжээ. Монголд Бүддийн сүм хийдэд ихэд хэрэглэж байгаад хожуу үес нэр нь солигдож "бишгүүр" гэх болжээ. Монгол дархчуулын урласан зэс, мөнгө, алт шармал зэрэг нэн гоёмсог бялар уламжилж ирсэн.

ГАНДИЙ, модон тогшуур хөгжмийн зэмсэг. Бурхны шашин сүм хийдэд хурлын уриа болгон хэрэглэж байсан. Урт, ахар, зузаан, нимгэн харилцан адилгүй. Сум зэрэг хатуу модоор хийсэн үзэгддэг.

ГАРДИ ХУУР, эртний босоо ятга, шанаган хуурын толгойд гарди сийлж байснаар гарди хуур гэдэг байжээ. Манай эриний 6-р зуунд холбогдох дунхуаны агуйн хананд гарди толгойтой босоо ятгын зураг байдаг. 17-р зуунд холбогдох Өндөр гэгээн Занабазарын өөрийн зурагт гарди толгойтой шанаган хуурын зураг бий.

ГУУЛИН ХУУР, төмөр хуурын нам, аман хуурын нэгэн зүйл. Гуулийг үзүүрт нь утас торгож, аманд тулган утсыг татан эгшиглүүлдэг. Үүнд : зориулсан тусгай татлага хэмээх аялгуу бий.

ГУУРСАН ЦУУР, арвайн гуурсанд шуус гаргаж 6 нүх цоолон үлээх хөгжмийн зэмсэг. Уртааш барьж эгшиглүүлнэ.

ДААГАН ТОВШУУР, долоон бирнээтэй дунд гарын товшуурын нэр.

ДАВСАН ХУУР, хилт чавхдаст хөгжмийн зэмсэг. Булган аймгийн Тэшигийн буриадууд түгээмэл хэрэглэдэг. Жижиг дөрвөлжин царын нь үхрийн нэг давсаг /давсан/-аар ар өвөргүй бүрсэн байдаг. Нэг юмуу хоёр хялгасан чавхдас нь ижил эгшгийн хөггэй. Нутгийнхан суух хуур гэж нэрлэдэг. Суух гэдэг нь давсангийн буриад нэр.

ДАВШИХ ХЭНГЭРЭГ. Г.Бадрахын тодорхойлсноор уртаашаа 6 тохой, 6 ямх, нүүр нь хэгдэсээр 4 тохой, бүслүүрэээр 12 тохой, бүслүүрийн гүдгэр нь нүүрээс гуравны нэг хувь илүү. Буслүүрийн хэгдэс 6 тохой, 6 ямх, 3 пун илүү. Нүүрт үүлт луу зурж чимэглэн модыгулаанаар ширддэг. Таван өнгөөр зурсан хөлтэй суудалд тавихад суудлынхаа хамт хос алд илүү өндөр гэжээ. Үүнээс үзвэл суурь тавиур бүхий их хэнгэргийн нэр ажээ. Морины арьсаар бүрдэг гэнэ. Зарим газар дэвших хэнгэрэг гэж тэмдэглэсэн үзэгддэг.

ДАМАР. дундуураа хотгор, хоёр тал тэрэвгэр хоёр товчин цохилууртай бяцхан сажуур хэнгэрэг. Хоёр талын нь бүрээсийг шал гэдэг. Зандан дамар, гавал дамар гэх мэт олон зүйл бий. Урт саа хатгамалт оосры нь жовдон гэдэг. Бурханы шашны хурал номын уншлагад очирт хонхтой хослуулан хэрэглэгддэг. Зодоч нарын хэрэглэдэг арай томхоны нь зодын дамар гэдэг.

ДАН ИХ ХОНХ. өөрсний эгшигтний нам, сажих хөгжмийн зэмсэг. Мөгүүгий нь гуулиар, хэлий нь төмрөөр хийдэг. Эртний цэргийн бүжгийн хөгжимд орж байжээ.

ДАЯГА. өөрсний эгшигтний нам шагшуургат хөгжмийн нэгэн зүйл. Шагшуурга, хонхинуур зүүсэн эш бүхий гурван салаа модны хэлбэртэй. Үлээвэр найрал хөгжмийн өмнө шагшуулан дуу гаргах бунчуг буюу цомчиг гэдэг хөгжмийн зэмсгийн өвгө болно. Бунчуг, мончиг гэдэг нь цацаг гэсэн монгол үг билээ. Даягыг Хөвсгөл аймгийн дар- хад ястан хэрэглэдэг. Бүжигт хамсрах учир бий. Нэр нь дархадууд Таяг"-ийгдаяг гэж дууддагаас гаралтай.

ДИНШИГ. жижигхэн цангийн адил, зузаан ирүүл хэлтсий нь харшуулан дуугаргах хөгжмийн зэмсэг. Голцуу цасаар цутгаж хийдэг.Бүжигт хамсаргах учир бий. Диншиг гэсэн нь төвд гаралтай нэр.

ДООМБОР. товшвор хөгжмийн зэмсэг, товшуурын нам. 1/ Торгууд халимагг товшуурыг ийн нэрлэж байсан баримт Жангарын туужид бий. 2/ Казак, башкир, халимагийн домбра, Узбекийн думбара, думбрак, татарын думбра гэх зэргээр нэрлэдэг, бирнээрй 2 буюу 3 чавхдаст зууван бөөрөнхий цартай товшвор хөгжмийн зэмсгийн монгол нэр. Домбо, домбогор гэсэн үгтэй язгуур нэгтэй эл үг домра, дамбура, тамбура гэхчилэн газар газар ондоо ондоо дууддаг нэрс-тэй гарал нэгтэй нь илэрхий. Монголын казах доомбор ямааны гэдсээр чавхдаслан бирнээ ороодог нь товшууртай гарал нэгтэйн шинж.

ДОХИО ЦАН. гууль, төмрийг нимгэлэн сэнж гарган цутгажтавиурт өлгөж цохих нэгэн зүйл цан. Өөрсний эгшигтний нам.

ДӨРВӨЛЖИН ТОВШУУР. цар буюу толгой нь дөрвөлжин товшуур.Парчин туульчийн товшуур дөрвөлжин товшуур байсан.

ДУН БҮРЭЭ. /төвддун бүрээ/, бүрээ хорхойн ясаар хийсэн үлээвэр хөгжмийн зэмсэг.Эрт дээр үеэс уриа дуудлагын эрхэм чухаг хегжмийн зэмсэг байсан учир ардын хувьсгалын журамт цэрэг уриа дуудлагатаа хэргэлсэн. Хонины хотонд дун татвал хонь үрждэг, өвчин эмгэг арилдаг гэдэг малчин ардын ёс заншил байсан. Нар буруу эргүүлэггэйгий нь эрднийн чанартай гэж далбаагий нь алтадаж, зэс мөнгөөр чимсэн байдаг. Түүнийг дунгар яайчил гэнэ.

ДУНД ХЭНГЭРЭГ. дунд гарын хэнгэрэг. Жааз буюу тавиурт өлгөж дохиураар дэлддэг.

ДУНЖ. морин хуур, хийлийн хил буюу нумын модны нэр.

ДУУДАРАМ. цохивор хөгжмийн зэмсэг. Өөрсний эгшигтний нам. Жижигхэн пял таваг мэт хүрэл хэнгэргийг дундад журамд дөрөв, хажуу журамд гурваадаар эгнүүлэн бяцхан суурьт өлгөж цохьдог.УАДБЧ-ын ардын найрал хөгжимд хүрэл хэнгэрэг гэдэг тэр бяцхан толины тоог олшруулж цайраар цутгасан шинэ хийцийн дуударам хэрэглэж байна.

ДҮНГЭРЭГ. хэц буюу тал хэнгэрэгийн нэр.

ДЭЛСЛЭГТ, хулсан цохиуураар цохьдог, таван чавхдаст цохивор хөгжмийн зэмсэг. Янчир буюу ёочингийн эртний загвар.

ЁОЧИН. /хятад. Ян цинэ-гадаад хуур/( чавхдаст хөгжмийн зэмсэг. Мин улсын /1368-1644/ үед Хятадад нэвтэрсэн Араб, Персээс өрнөдэхинд уламжилсан цаг үетэй төлөв тохирох ажээ. Их наймцын солиос хоёрдугаар наймцын моль хүртэл эгшиглэх цараатай.

ЖАГСААЛЫН ХЭНГЭРЭГ. дундуураа хотгор нарийн, хоёр цагираг тийшээ сартгар, цагирагны арьсыг ёнхор гөрмөлөөр сүлжээлэн эрчилж тэлдэг. Баруун гарт шидэм атган дэлдэж зүүн гараар ташдаг, бүрээсний эгшигтний нам. Мөн шидэмт хэнгэрэгт ч гэдэг.

ЖИГДЭЛСЭН АЛТАН ХӨӨРӨГ. гуулиар цутгаж алтадсан 16 алтан хөөргийг нэгэн өлгүүрт хоёр үе жагсаан /жигдлэн/ өлгөсөн цохивор хөгжмийн хэмжээ адил /өндрөөшөө 7 ямх, 5 пун, өргөөшөө голчоороо 5 ямх орчим/ боловч зузаан нимгэн адилгүйн учир арга билиг эгшгийн ялгамжааг дуурьсгадаг. Алхан хэлбэртэй дохиураар дэлдэн эгшиглүүлдэг.

ЖИГДЭЛСЭН БИШГҮҮР. Нэгэн суурьт 16хулсан бишгүүрийгжигдлэн суулгасан үлээвэрхөгжмийнзэмсэг. Анх 12 бишгүүртэй байсан бөгөөд Юань улсын үес суурьтай болсон гэдэг.

ЖИГДЭЛСЭН ХАС ТУУРГА. нэгэн өлгүүрт зузаан нимгэн адилгүй 16 чулуун ялтсыг өлгөж цохих хөгжмийн зэмсэг. Өөрсний эгшигтний аймаг. Голцуу хас чулууг засаж хийдэг тул ийн нэрлэжээ. Үхрийн эвэр цохиураар дэлдэн эгшиглүүлж арга эгшиг, билиг эгшгийн ялгамжаагаар дуурьсгадаг.

ЖИГДЭЛСЭН ХОНХ. Өрнөдэхний цохивор хөгжмийн зэмсэг. Алтан хөөргийн нам. Хонхны тоо адилгүй. Сүүлийн үес 12-18 дицидсэн төмөрлөг хонгиог нэг өл гүүрт жигдэлснийг хэрэглэх болжээ. Оросоор колокола, англиар бэл, италиар кампана гэдэг.

ЖИГДЭЛСЭН ХЭНГЭРЭГ. нэгэн суурьт гурван хэнгэрэг жагсаан босгоны нэр. Мориний ширээр бүрдэг.

ЗАМЫН САЖУУР ХЭНГЭРЭГ. бариулт хэнгэргийн нэгэн зүйл. Нэгэн эш буюу бариулд их, бага хоёр хэнгэрэг угсруулан хэлхэж бариулаар нь сажуурдан дэлддэг.

ЗУРГААН ТӨГӨЛДӨР ХЭНГЭРЭГ. Суурь бүхий их хэнгэргийн нэр.

ЗУУ ХЭНГЭРЭГ. Жагсаалын хэнгэрэг буюу шидэмт хэнгэргийн нэгэн зүйл. Уртаашаа нэгэн тохой илүү.

3ЭС БҮРЭЭ. зэсээр дэлдэн үйлдсэн бүрээ.

ИГИЛ. Туваа ихэлийн нэр. Хоёр чавхдаст хилт хөгжмийн зэмсэг. Гонзгой дугуй модон цартай, арьсан бүрээстэй. Дөрвөцийн хөгтэй.

ИКИЛ, баруун Монголд ихэл хуурыг дуудах нэр. Уулын Алтайнхан икили гэдэг.

ИХ БАГЛАСАН БИШГҮҮР, гучин зургаан загалмайтай багласа бишгүүрийн нэр. Багласан бишгүүр үз.

ИХ БИШГҮҮР, Д.Индраагийн зохион бүтээсэн хавхлага даралтат бишгүүрийн нэр. Их наймцын солиос гуравдугаар наймцын ре хүртэл эгшиглэх цараатай.

ИХ БҮРЭЭ, Үлээх этгээд нарийн доод анги бүдүүн, өтгөн дуутай үлээвэр хөгжмийн зэмсэг. Гууль буюу зэсээр дэлдэн үйлддэг. Мөн үхэр бүрээ ч гэдэг. Орчин үеийн даралттай болгож эгшиглэлийн баяжуулсан их бүрээ УАДБЧ-ын найрал хөгжимд хэрэглэж буй. Тэр нь их наймцын солиос бага наймцын соль хүртэл эгшиглэх цараатай.

ИХ ХУУР, Орчин үеийн ардын найрал хөгжимд туйлын их гарын морин хуур. Зогсоогоор хөгжмиддөг. Дөрөвцийн хегтэй. Ахмад наймцыг ми-гээс бага наймцыг си-бемоль хүртэл эгшиглэх цараатай. Өрнөдэхний контрабастай дүйдэг.

ИХ ХУУЧИР, их гарын аралт хуур буюу хийлийн нэр. Эртний үлгэрч хуурчид хэрэглэж байлаа. Тавцын хөгтэй /бага наймцын до-соль/ байсан.

ИХ ХЭНГЭРЭГ, их гарын хэнгэрэгийн нэр. Эртний нэр нь "Хөгүрэг" буюу хөөрөг гэдэг, отог овгийн уриа дуудлагад хэрэглэж байлаа. Нэг талын бүрээсэнд 4 шарын шир орж байсан удаа бий.

ИХЭЛ, баруун Монголын ихэл хуурын халх дуудлага. Морин хуурын нам. Гагцхүү морин толгойгүй гэлбэр буюу эсвэл чандмань толгойтой байдаг. Хэмжээ хийц янз бүр. Бүдүүн буюу арга чавхдас нь биеэн талд байдаг. Голцуу тавц, заримдаа дөрвөцийн хөгтэй, Хүний хэлийг бага хэл, хөгжмийн хэлийг их хэл гэх учиртай тул иххэл гэсэн үгнээс нэр нь гаралтай гэсэн домог тайлбар бий. Ихлийн таталга гэж ихэлд зориулсан олон зүйл аялгуу байдаг.

КОМУЗ, 1/ Киргиз үндэстний гурван чавхдаст товшвор хөгжмийн зэмсгийн нэр. Цар, эш, толгойгий нь үргэлж шид буюу хус модоор хийдэг. Гацуур буюу нарсаар нүүрлэдэг. Нэгдүгээр, гуравдугаар чавхдас ижил хөгтэй; дундах нь түүнээс дөрвөц буюу тавц дээр хөгтэй байдаг. 850-900 мм урт. 2/ Киргизийн аман модон хуурын нэр. Төмөр хуураа темир-комуз гэдэг. 3/Дагестан, Чечен-Ингүүшийн хөөрөгт хилт товчин даралттай хуурын нэр. Угтаа энэ нэр монгол хэлний хуур, хубис гэдэг хөгжмийн зэмсгийн нэртэй гарал нэгтэй гэж үздэг. Түүнчлэн Азийн олон үндэстэн ястанд комус, комыж буюу ковыж, комыз, комыс, хомус, хомыс гэх мэт дууддаг голдуу аман хуурын нэр байдаг нь эрхбиш нэрийн гарлын холбогдолтой нь магад.

ЛИМБЭ, монгол ардын үлээвэр хөгжмийн зэмсэг. Хөндлөн бишгүүрийн орчин үеийн нэр. Угтаа төвд хэлний глинг-бү, /лин-бү/ гэдэг бишгүүрийн нэрээс гаралтай.Эрт цагийн лимбий гхулсаар хийж байсан. Орчин үеэс гууль, хуванцараар хийх нь буй. Орчин үеийнлимбэуртаашаа 610-630- мм, голчоороо 25-30мм. Дээр үеийн монгол хэмжүүрээр нэг тохой найман ямх урт байсан гэдэг. Нийтдээ 12 нүх гаргадаг. Орчин үеийн барилаар зүүн мөрөн талаас нэгдэх нүхийг үлдээх нүх, дараачийнх нь хальс наах нүх, нишингэ буюу зэгс хулсны хальс наадаг, дараачийн зургаан нүх эгшгийн өцдөр намыг хувиргах нүх, үзүүрт нь гаргадаг нэвтгэлзсэн дөрвөн нүх хонгион доторх хийн цувааг хязгаарлах буюу оосор цацаг зүүхэд зориулагдсан ажээ. Лимбийг завжаар буюу голцуу уруулын цорвоор битүү амьсгаагаар үлээх нь монгол лимбэчдийн өвөрмөц барил юм. Эгшигялгаруулах нүхийг зүүнээс буюу баруунаас/доороос/ дугаарлах нь бий. Эгшиг үүсгэх дарааллаар баруунаас буюу босоо барьцаар бодвол дороос дугааралах нь зүйд нийцнэ.

МАТАР ХУУР, хоёр хялгасан чавхдастай, хилт хөгжмийн зэмсгийн нам буюу шанаган хуурын нэгэн зүйл. Матар хэмээх эвэргүй луу хэлбэрийн толгойтой нь нилээд эртний бөгөөд хун толгойтой хуурын дараач үеийн уламжлалт хийц бололтой.

МОДОН ХУУР, аман хуурын нам, хулсан хуурын дүрмээр мод нимгэлж хийдэг байсан эртний аман хуур.

МОДОН ЦУУР, модон хонгионд гансны толгой мэт эртгэр эвэр толгой угсарсан үлээвэр хөгжмийн зэмсэг. Бадрахын мэдээгээр гурван нүхтэй гэх боловч 21-т, 36-т тайлбар тольд цөм 4 нүхтэй гэжээ. Уртааш хоёр тохой дөрвөн ямх гэдэг. Хүнннү улсын үед хэрэглэж байсан түүхэн баримт бий. Жишээ нь: Хүннүгийн хааны хатан болж Монгол нутагт олон жил аж төрсөн Хятадын хан улсын Цай Вэнь Жи гүнжийн модон цуурын магтаал 18 бадаг шүлэг байна. Хуучин хийцийн модон цуур саяхан болтол байсны гэрч баримт ч бий. Орчин үеийн монгол цуурыг модоор хийх боловч хийц хэлбэр нэлээд хялбар энгийн буй. Цуурыг үз.

МОДОН ШУДРАГА, хоёр чавхдаст товшвор хөгжмийн зэмсэг. Товшуурын эртний монгол нэр байж болох бөгөөд товшуур шудрага гарал нэгтэйгийн гэрч баримт мөн.

МОНГОЛ БҮРЭЭ, дундаа модтой хоёр талдаа гууль буюу зэс амсар бугалагатай урт бүрээний нэр.

МОНГОЛ ЯТГА, монгол хийцийн ятга. Хэвшил болсок тогтонхи загваргүй хувь хүний уран сэтгэлгээгээр баяжсан хээ угалз төгөлдөр өвөрмөц галбир төрхтэй, өнгө будаг тод монгол ардын уламжлалт бэлгэ тэмдэгийг шингээсэн гоё сайхан чимэглэлтэй хамгийн нарийн чавхдас нь гадна талдаа түүнээс дотогш дараалан бүдүүрсэн дарааллаар таван эгшгийн эрэмбээр хөглөсөн баццгаар онцлог ялгаатай. Хэмжээ харилцан адилгүй. Монгол хятад ятгын ялгааг харьцуулж Эрнст Эмсхаймэр тодорхойлж бичсэн.

МОРИН ТОВШУУР, есөн бирнээтэй уртавтар товшуур.

МОРИН ХУУР, хоёр хялгасан чавхдастай хилт хөгжмийн зэмсэг. Морин толгойтой хуур гэсэн утгатай. Бас хил буюу татуураар нь хилт хуур гэдэг. Угтаа хил гэдэг нь татуурын хялгас буюу хөвчийн нэр. Татуурын моды нь нум буюу дүнж гэдэг. Гэвч баядад татуурыг бүхэлд нь нум, дөрвөдөд хөвч гэх мэт нутаг нутагт янз янз нэрлэх учир бий. Дээр үес одоогийн хийл буюу хуучрыг морин хуур гэж, одоогийн морин хуур шанаган цартай байснаар шанаган хуур гэж байсан түүхтэй. Морин хуур арга буюу монгол хөг гэх тавцын хөг, билиг буюу солгой хөг, мөн цахар хөг гэх дөрөвцийн хөг хоёр зүйл хөгтэй. Морин хуурд зориулсан ""Жонон хар морины явдал" буюу хураангуйлан "Жонон" гэдэг олон зүйл татлага бий. Тэдгээр нь нутаг нутгийн өвөрмөц барил зохиомжтой. Морин хуурыг гоцлолоос гадна уртын дууны хамсрал, монгол ардын уламжлалт бичил чуулга, мөн найрал хөгжимд чухал үүрэгтэй хэрэглэдэг. Морин хуурын нарийн хийцэд монголчуудын өнө эртний уламжлалт ур ухаан шингэсэн хөгжлийн урт түүх тодордог.

НУМЛИГ БОСОО ЯТГА, Цуурайн хайрцаг буюу хэвлэй, чавхдас татах багана хоёрын нь хооронд нум мэт дугуй матаас гарсан босоо ятгын нэр. Нэн эртний босоо ятгын язгууур хоёр хэлбэрийн нь нэг.

НЯСЛАА ХУУР, аман хуурын нам, янгирын эвэр эштэй гадагш угалзран эргэсэн аралтай, эгц дөрвөлжин хавтгай хэлтэй хэлий нь нясалж эгшиглүүлдэг нэгэн зүйл төмөр хуур, Өмнөговь аймгийн Манлай сумын нутагт хэрэглэж байсан мэдээ бий.

ОБОЙ, Өрнөдэхний нэгэн зүйл, үлээвэрхөгжмийн зэмсэг. Бага зэрэг тэрэвгэр бугалгатай, нарийн үзүүртэй бийвтэй. Уг нэр нь франц, германаар хобое гэдгээс орос хэлэнд гобой гэх болсон. Эртний дорнодахины бялараас гаралтай. 17-р зуунаас хийц нь өөрчлөгдсөн. Орчин үеийн обое 20 орчим хавхалагт даралт нүхтэй. Нэгдүгээр наймцыг си буюу си-бемолоиос гуравдугаар наймцын ля хүртэл эгшиглэх цараатай.

ОЛОН ХАНГИНАГЧ, нэгэн өлгүүр жаазанд 16 төмөр ялтас хоёр эгнүүлэн зүүж төмөр цохиураар дэлдэх цохивор хөгжмийн зэмсэг. Ялтсын хэлбэр гонзгой дөрвөлжин бөгөөд нимгэн зузаан ондоогоор эгшиг ялгаруулдаг. Өрнөдэхин германаар глокеншпил, оросоор колокольчики гэдэг нэгэн зүйл цохивор хөгжмийн зэмсэг металлофон гэдэг хөгжмийн зэмсэгтэй тус тус дүйнэ. Олон хангинагч гэхээс гадна мөн "хангинагч" гэх бий. Хятадаар фаншиан гэдэг.

ОРОВ, хэц дүнгэрэгийн цохиурын нэр. Эштэй модон халбага мэт дүрэмтэй толгойг арьсаар бүрдэг, ард нь гархин шагшуургатай.

ОЧИРТ ХОНХ, бариулын толгойд очиртой, мөн хажууд тусгай очир дагалддаг сүмийн уншлагын хонх. Тусгай очирыг баруун гарт атгаж зүүн гараар сэжлэн эгшиглүүлдэг.

ӨЛЗИЙ ЯТГА, хуурч Цэдэн 1958 оны үеэс зохион бүтээсэн нэгэн зүйл монгол ятга. Хавиргыгхусаархийж, зааны ясааругалзалсан. Нүүр нь нарсаар түмбийлгэжхийсэн. Уртаашаа 1 м 20 см, өргөөшөө 30 см, зузаанаараа 7-8 см. Нүүрэнд нь арцны үндсээр өлзий тавьж алтан харганын хальсаар өнгөлсөн. Ардаа үрс хээгээр хэл оруулах цоолбор гаргасан. 15,15-аар зөрүүлж зааны ясаар хийсэн 30 тэвхтэй, 13 болд чавхдастай монгол хөгтэй, бага наймцын фа-гаасхоёрдугаар наймцын ре хүртэл эгшиглэх цараатай. Баруун гартаа аварга могойн арьсан бүрээс дээр тулсан 17 см. 3 хөлтэй үргэлж тэвхтэй. Цагаан зандан чангалуур, чихий нь мөн цагаан зандан түл хүүрээр эргүүлдэг. Дороо эвхдэг хөлтэй. Үүнийг анх ятгач Авид-жавын Магнайсүрэн барьж байсан. Нэрий нь Б. Ринчен доктор, профессор өгсөн эдэг.

ӨНЦӨГЛӨГ БОСОО ЯТГА, Цуурайн хайрцаг буюу хэвлэй, чавхдас татах багана хоёрын нь уулзвар хооронд дугуй бус өнцөгтэй матаас гарсан босоо ятгын нэр. Нэн эртний босоо ятгын язгуур хоёр хэлбэрий нь нэг.

ӨЧҮҮХЭН БҮРЭЭ, бага гарын зэс гуулин бүрээний нэр. Бас цордон бүрээ ч гэдэг.

ӨЧҮҮХЭН БЯЛАР, бага гарын богинохон бяларын нэр.

ӨЧҮҮХЭНЦАН,багагарынжижигцан.

САЖУУР ХЭНГЭРЭГ, эш бүхий бяцхан хэнгэрэг хоёр хажууд сажуур буюу цохиурын чих хийж бариулаас нь сажлуулан дуугаргадаг. Бас "Аянгат хэнгэрэг" ч гэнэ. "Замын сажуур хэнгэрэ

САРТХҮРЭЛ ХӨӨРӨГ, өөрснийэгшиггний нам, гараар барьж дэлдэх бага гарын хүрэл хөөргийн нэр. Цасаар цутгаж хийдэг. Бага сага наадамд хэрэглэдэг гэж тайлбар тольд дурдсан бий.

САРТ ХЭНГЭРЭГ, бүрээсний эгшигтний нам, гараар барьж дэлдэх бага гарын хэнгэрэгийн нэр. Бага сага наадамд хэрэглэдэг гэжээ.

СУУРЫ ХЭНГЭРЭГ, бүрээсний эгшиггний нам, суурь бүхий бага гарын хэнгэрэг. Бага сага наадамд хэрэглэгддэг гэж тайлбар тольд дурдсан бий.

СҮМИЙН ХОНХ, өөрсний эгшигтний нам, сүм дугангийн уриа дуудлагын хөгжмийн зэмсэг. Загалмайтны зэрэг өрнөдэхний сүмд хүрлээр цутгасан маш том хонх хэрэглэдэг. Тухайлбал, Москвагийн Кремлийн "Хаан хонх" 200 гаруй тонн ажээ. Тийм том хонхыг сэгсчин дуугаргах аргагүй учраас хэлий нь оосорлон татаж мөгүүгийн нь дэлсүүлэн дуугаргадаг. Монголын сүм дуганд бол дээврийн үзүүрийн доод этгээдээс зүүсэн, салхинд өөрөө сажлан дуугарахаар тооцоолсон хонх байдаг нь жингийн хонхтой төстэй.

ТОНШУУР, өөрсний эгшигтний намын цохивор хөгжмийн зэмсэг. Хүрэл хэнгэрэгтэй адил бөгөөд багашиг пял таваг мэт, их хэнгэрэг дэлдэхийн өмнө цохидог учиртай.

ТООРЦОГ ХЭНГЭРЭГ, бүрээсний эгшигтний намын нэгэн зүйл цохивор хөгжмийн зэмсэг. Дээд тал нь сартгар доод тал нь шувтан, морин дээр дэлдэх хэнгэргийн нэр.

ТАСЫН ЧӨМГӨН ЦУУР, үлээвэр хөгжмийн зэмсэг. Хийн эгшигтний нам, ясан цуурын нэгэн зүйл. Тасын жигүүрийн дотор талд орших хос чөмгөөр хийдэг. Урд талд 7, ар талд нэг нүхтэй. Баянхонгор аймгийн орон нутгийн судлах музейд бий. Тэр нутгийн Жинст зэрэг суманд дэлгэр хэрэглэгддэг. Нутгийнхан "Тасын чөмгөн лимбэ" гэдэг боловч чухамдаа шуусаар эгшиг үүсгэх бүтэцтэй учир цуур гэх нь зөв юм. Хэлбэрч төмөр цуур буюу жимбүүртэй төстэй. Мөн нутагтаа "бийв" гэдэг нь сонин

ТАТАХ БҮРЭЭ, хийн эгшигтний намын үлээвэр хөгжмийн зэмсэг. Таван тохой илүүурт модон хонгионд амгай углан үлээх хийцтэй. Өнгө цараа тодорхой бус.

ТАТЛАГАТ, чавхдаст хилт хөгжмийн зэмсэг, хийлийн нэгэн зүйл. Аяган цартай. Хятадаар "тичин" гэдэг. Мин улсын үед нэгэнт байсан. Манж дайчин улсын Тэнгэрийн тэтгэсэн хааны үед /1736-1795/ элдэв найрал хөгжимд дэлгэр хэрэглэх болжээ. Өрнөдэхний виолин, оросын "скрипка"-г хятадаар тичин гэдэг. Монголоор "хийл" гэж энэ зүйлийн хөгжмийн зэмсгийн ерөнхий нэрээр нэрлэдэг.

ТЕМИР-КОМУЗ, Төмөр хуурын Тува нэр.

ТОВШУУР, хоёр чавхдаст товшвор хөгжмийн зэмсгийн ерөнхий нэр. Түүхий үүднээс шудрага, доомбор зэрэг болон хилт хөгжмийн зэмсгийн өвөг болой. Орчин үес зөвхөн баруун Монголд хадгалагдан үлджээ. Царын нь /буюу баруун Монголынхоор толгойн нь/ хэлбэрээр ааган товшуур, хилдүүр товшуур, мондгор буюу бөөрөнхий товшуур, дөрвөлжин товшуур гэх, толгой нь/буюу баруун Монголынхоор эшний үзүүрийн/ хэлбэрээр хун товшуур, чандмани товшуур,янгир товшуур, гибэртовшуур гэх мэт ялган нэрлэдэг. Ааган гэдэг нь аяган гэсэн үг бөгөөд аяга шиг дугуй цартай товшуур дээр үес дөрвөн Ойрад нэлэнхүй хэрэглэж байсан боловч одоо зөвхөн тор- гуудад хэрэглэж байна. Алтайн урианхайчууд хилдүүр гэдэг доод тал нь тэгш утгуур хэлбэртэй, гонзгой, ар талд нь бөөрөнхий цартайтовшуур хэрэглэдэг. Баяд, захчин гонзгой, дөрвөлжин цартай тов-шуур хэрэглэдэг. Тэхдээ баядад чандмани толгойтой, захчинд гилбэр, чандмани, янгир толгойтой байдаг. Цары нь ямааны арьсаар бүрдэг. Чавхдасы нь мөн ямааны өлөн гэдэс, мөн морины сүүлний хялгасаар хийдэг. Доод чавхдасы нь нэгдүгээр, дээдхий нь хоёрдугаар гэдэг. Нэгдүгээр чавхдасхялгасаар хийвэл сондгой тоотой нар зөв эрчилсэн байдаг. Хоёрдугаар нь тэгш тоотой нар буруу эрчилсэн байдаг. Хоёр чавхдас дөрвөцийн хөгтэй. Торгуудын ааган товшуураас бусад нь өдгөө үес зөвхөн туульчдын тууль хайлахад хэрэглэдэгхөгжмийн зэмсгийн шинжтэй байгаа. товшуурын 12 зүйлийн аялгуу татлага болно. Торгуудын ааган товшуурт мөн "Савардах" гэж бийн татлага байдаг нь ч бас давхар баталж байна. Уулын Алтайнхан товшуур, Туваад тогшулюр, тош-пулур гэдэг.

ТОРЖИГНУУР, өөрснийэгшитний нам, харшуулан дэлдэх хөгжмийн зэмсэг. Орос ардын трещеткатай дүйнэ. Оосорт хэлхсэн олонмодон ялтсыг бүжгийн хэмнэлд нийлүүлэн харшуулан дуугаргадагбүлгээ.

ТӨМӨР ХУУР.төмрөөр хийсэн нэгэн зүйл аман хуур. Хоёр үзүүр гаргаж цуван, зууван дугуй болгон матаж эргүүлсэн аралтай, дунд нь нарийн үзүүрий нь матирлуулан босгосон хэл суулгасан хийцтэй. Хэлний торгон үзүүрийн эргүүлийн дотор мөнгө, гуулийн үрэл бэхлэх учирбий.

ТӨРИЙН ХУУР, орчин үеийн ардын найрал хөгжмид их хуурыг өргөмжилсөн нэр.

ТӨРИЙН ЯТГА, угтаа дунд гарын ятгыгэрхэмлэн дэлгэр хэрэглэдэ- гээр нь ахуй их ятга зэргээс ялгаж өргөмжилсөн нэр бололтой. Төрийн ятга нэртэй дунд гарын цоохор ятга Архангай аймгийн орон нутгийг судлах музейд бий. Монголын уламжлалт олон хэлний толь бичиг тайлбар толь бичиг сэлтэд хятадын эртний "цишианчин" буюу "долоон чавхдаст хуур" гэдэг хөгжмийн зэмсгийг төрийн ятга гэж орчуулж тайлбарласан байдаг. Юань улсын үед эртний таван чавхдаст төрийн ятгыг нэг, хоёр, гурав, тав, долоо, есөн чавхдаст зургаан зүйл болгожээ гэж Г. Бадрах бичсэн. Түүнийг уянгат модоор нүүрлэж, цуламгай заарт тодоор арлан хийдэг байжээ. Урт нь гурван тохой, есөн ямх. Алт шигтгэсэн 13 үеийн тэмдэгтэй байсан байна.

ТЭРГҮҮЛСЭН АЛТАН ХӨӨРӨГ, өөрсний эгшигтний аймгийн цохивор хөгжмийн зэмсэг. Гууль, зэс, хүрлээр цутгажхийдэг. Эртний Хятадын "божун" гэдэг төмөрлөгийн аялгуун аймагт баггах нэгэн зүйл цохивор хөгжмийн зэмсэгтэй дүйнэ. Нэгэн өлгүүрт нэгэн алтан хөөрөг өлгөж бүгд 12 алтан хөөрөг жагсаан талбидаг байжээ. "Арван хоёр цагийн орноор өлгөх тул бас цагийн алтан хөөрөг хэмээмүй" гэж Г. Бадрах бичсэн."Нэгэн иж арван хоёр эрхтэнийг дагаж цутхажихуй. Төв найрт залгамжлалт хөгжим үүсгэхэд сарын эрхтэнд тохиолдуулан нэг хэрэглэмүй" гэж 36-тын тольд тайлбарласан нь 12 өөр хөгтэй алтан хөөргийг сар бүрийн эрхтэн буюу амьтны нэрт тохируулсан хөгийн алтан хөөрөг нэг удаа дэлддэг байсан эртний ордны хөгжмийн ёс журмыг илтгэжээ.

ТЭРГҮҮЛСЭН ХАС ТУУРГА, нэгэн өлгүүрт нэгэн иж хас туурга хэмээх нимгэн чулуун ялтас өлгөж цохих хөгжмийн зэмсэг. 12 эртхтэн махбодод тааруулан нижгээд өлгүүр бүгд 12 өлгүүр тавьж "Төв найрт залгамжлалт хөгжим" үүсгэхэд сарын эрхтэнд тохиолдуулан дэлддэг байжээ.

УРАМ, эртний үлээвэр хөгжмийн зэмсгийн нэгэн зүйл. Дээр үес үхрийн эвэр, үзүүрийн нь цоолон үлээж байсан. Монголд хус модны дурс хуйлах, мөн хус модон хонгио үлээх зэргээр хэрэглэж иржээ. Мөн яс, төмөрлөгийн зүйлээр хийх учир бий. Урам хэрэглэх нь улс түмэнд нийтлэг ажээ. Малчны урам, анчны урам, шуудангийн урам, цэргийн урам гэх зэрэг хэрэг үүргийн ялгамжаатай. Монголд бугын урам гэж анчны урам бий.

ҮЕЛЭХ БИШГҮҮР, үлээвэр хөгжмийн зэмсэг, хийн эгшигтний аймаг, хөндлөн бишгүүрийн нам. Хөгжим үелэх нь хөндлөн бишгүү- рээс богино, гурван нүхтэй, хийц хэлбэр нь хөндлөн бишгүүртэй адил гадуур нь улаан ёнхор утсаар ороож улаан ёнхорын зангилга унжуулсан байдаг. Үүнийг үлээж багласан бишгүүр үелдэг. Бүжиг үелэх нь хөндлөн бишгүүрээс урт 6 нүхтэй бусад талаар адил. Хятадын "Юэ"-тэй дүйнэ. Харин үүнийг "Юань" улсын сударт дандаа "бялар" гэжорчуулсан нь илт ташаарал ажээ.

ҮЙЛДВЭР ХУУР, шинэчилсэн хийцийн модон цартай морин хуурын нэр.

ҮХЭР БҮРЭЭ, их бүрээний нэг нэр.

УСТ ЦОМ, арван хоёр гуулин цом буюу аягыгжагсаан тавьж, дотор нь ус агуулан төмөр савхаар дэлдэн эгшиглүүлэх нэгэн зүйл цохивор хөгжмийн зэмсгийн нэр. Энэтхэгийн "Жалдранг" "усан долгис' гэдэг хөгжмийн зэмсэгтэй дүйнэ. Тэр нь 11-13 шаазан ус хийж тал дугуй тойруулан тавьж дэлддэг билээ. Мөн хятадын уст лонхтой журам нэг буй.

ХАВТГАЙ ХЭНГЭРЭГ, нэгэн зүйл хэц хэнгэргийн нэр. "Сахиулсан баярлуулаххөгжимдхэрэглэххэнгэргийн нэр, цагирагхавтгай" гэж 36-тын тольд тайлбарлажээ.

ХАЙСАН ИХЭЛ, орчин үеийнхийцнийхайс, тогоо мэттом бөөрөнхий цартай ахмад ихэл. Их хуурын нам.

ХАЛБАГАН ШАГШУУРГА, Орос ардын нэгэн зүйл, цохивор хөгжмийн зэмсэг. Эшинд нь бяцхан хонх зүүсэн модон халбагны нэр. Оросоор "Ложки" гэдэг. 18-р зууны сүүлчийн бичигзохиолд анх нэрдурдсан буй.

ХАНГИБУУР, нимгэлэн зорсон зууван дугуй модыг нүхэлж эрчилсэн утсаар сүвлэн утаснаас дугтарч хүүгүүлэн дуугаргах монгол ардын нэгэн зүйл хөгжмийн зэмсэг. Өөрсний эгшигтний аймагт багтана. Дуулах бүжихэд хамсраа болгодог.

ХАРАНГА, цохивор хөгжмийн зэмсэг. Хүрэл хөөрөг гэдгийн түвд нэр. "Хар-ан" гэгчийн монгол дуудлага.

ХАС ТУУРГА, өөрсний эгшигтний аймгийн цохиворхөгжмийн зэмсэг. Нимгэн чулууг өнцөглөн засаад тавиурт өлгөж цохидог байсан. Тэргүүлсэн хас туурга, жигдэлсэн хос туурга гэж хоёр зүйл буй.

ХИЙЛ, чавхдаст хилт хөгжмийн зэмсэг. Бас хуур, аралт хуур, хялга-сан хуур, дөрвөн чихт хуур, бясанз зэрэг олон нэртэй. Өдгөө хуучир гэдэг нь "ху-чин" умарынхны хуур" / гэсэн хятад үгээс сунжирсан нэр бөгөөд тэрхүү "умрынхны" "бүдүүлэгчүүд" гэсэн давхар утгатай байж хүннү монголчуудыг голчлон хочилж байсан тул "монгол хуур" гэсэн утгатай. Дээр үеийн хуур буюу хийл /хигили/ морин толгойтой, цайны уур цартай байсан буй. 1,2,4 чавхдастай байсаар ирсэн. Хилийн нь хялгасан хөвч чавхдасны хоорондуур орсон байдгаараа ялгарах онцлогтой.

ХИЛ, хуурхийл, ятгалиг мэтхөгжмийнзэмсгийнчавхдасыгхөрөө-дөн эгшиглүүлэх нумын нэр. Хялгастай язгуур нэг болох нь магад.

ХОЁР ЧАВХДАСТ, хоёр чавхдастай шудрагын нэр. "Дүрэм шудра-га-дор адилхан, модны цагирага уртхан өнцөгтэй, дотоод хөндий, хоёр чихэн дор чавхдас торгож хуурдах ануг хоёр чавхдаст хэмээ-мүй" гэж 36-тын тольд дурдсан нь гонзгой дөрвөлжин цартай гэсэн утга илтгэсэн буй за. Үүнийг шудрага, товшуур, доомбор зэрэг гарал нэггийн гэрч гэж үзэлтэй.

ХОНХ, өөрсний эгшигтний аймаг, сажлах хөгжмийн зэмсгийн бүгд нэр. Хүрээгий нь мөгүү, цохилууры нь хэл гэдэг. Бариултай, бариул-гүй, том, жижиг олон зүйл бий. Гууль, болд, цас, хүрэл зэрэгэлдэв төмөрлөгөөр хийдэг.

ХОС ИХ ХОНХ, нэг бариулаар холбосон хоёр мөгүүт хонхны нэр.

ХОТОН БИШГҮҮР. үлээвэрхөгжмийнзэмсэг"... хэлбэр хийц, будаг цөм хөндлөн бишгүүр лүгээ адил боловч түүнээсурт, гурван нүхтэй' гэж Г.Бадрах бичсэн. Урианхай цуурын нэгэн нэр байж магадгүй.

ХӨГТ ЛОНХ. цохивор хөгжмийн зэмсэг. Өөрсний эгшигтний аймаг. Дөрвөлжин модон суурьт тогтоосон зэс лонх дээд тал нь бүдүүний доод тал нь нарийн учир шувтан хэлбэртэй дотроо хөндий. Хэнгэрэгтэй хамсруулан дэлддэг учиртай. 125. ХӨНДЛ ӨН БИШГҮҮР, лимбэ гэж нэрлэх болсон үлээвэр хөгжмийн зэмсгийн жинхэнэ монгол нэр. Лимбэний тайлбар үз.

ХӨӨРӨГ. дээр үеийн их хэнгэрэгийн нэр.

ХӨӨРӨГТ ЦУУР. үлээвэр хөгжмийн зэмсэг. Тулман буюу давсаг хөөрөгт хэд хэдэн гуурсхонгио шургуулж шуус бүхий нэгэн хонгиог үлээж нөгөө хонгионы нүхийг дарж эгшиглүүлдэг. Үргэлжлэн хүнгэ- нэх үүрэг бүхий хонгио бас буй. Азербайджан ардын хөгжмийн уламжлалд "тулум" гэдэг нь монгол хэлний туламтэй холбоотой.

ХУБИС. чавхдаст товшвор хөгжмийн зэмсэг. Уртаашаа 2 тохой, 7 ямх. Уянгат модоор бие /эш/ хийж, элимэн модоор цары нь хийн, цары нь нүүрийг могойн арьсаар хагас бүрдэг байжээ. Дөрвөн чавхдастай. Юань улсын үес дэлгэр хэрэглэж байжээ.

ХУЛСАН ХУУР. аман хуурын нэгэн зүйл. 36-тын тольд "Төмөр хуурын нам, эвэр хулсан модыг нимгэн зорж дундад хэл хийж, хоёр этгээд үзүүрт утас хэлхэж аманд тулгуулж, утасыг таталхийлэн дуугарахуй аныг хулсан хуур хэмээхүй" гэж тайлбарласан байдаг.

ХУМХАТ ЦАН. тархи бага иргүүл их том цан.

ХУН ТОВШУУР. эш буюу биеийн үзүүрт хунгийн толгой сийлсэн товшуурын нэр.

ХУНТ ХУУР. нэгэн зүйл шанаган хуур. Цары нь ард хунгийн жигүүр сийлж эш өөд нь хүзүү нь эргэсэн сийлбэртэй ийм шанаган хуур Сайн ноён хан аймгийн Илдэн бэйлийн ордонд байжээ.

ХУРИЯАГЧ, цохивор хөгжмийн зэмсэг. Модоор хийдэг. Хэлбэр нь хэвтээ барс мэт, нурууны нь журамд тар араатай, хавтгай модоор тэр тары нь шудран дуугаргадаг. Аливаа хөгжмийн нэгэн анги төгсмөгц үүнийг дуугарган хурияаж зогсоох тул ийн нэрлэжээ.

ХУУРСАН БИШГҮҮР. үлээвэр хөгжмийн зэмсэг бишгүүрийн нам. Хатуу мод буюу ясаар хийдэг ажээ. Уртаашаа 7 ямх илүү, бүдүүн нь хэгдсээр 6 пун. Нүүрэн талдаа 7, ардаа 1 буюу 2 нүхтэй. Уртааш барьж бийвээр үлээдэг. Бийвийн доод нарийн үзүүрийг зэсутсаар бэхлэн ороосон буй. Дээд доод амсрын нь цагаан тугалгаар бөгжлөн бэхэлсэн байдаг. Урт, охор хоёр зүйл бий. Ийм хоёр зүйл хуурсан бишгүүр ноён хутагт Равжаагийн "намтрын сүмийн" найрал хөгжмийн бүрэлдэхүүнд орж байсан нь Дорноговь аймгийн орон нутгийн суд- лах музейд бий. Угтаа дундад Азиас манай эриний эхэнд уламжилж авсан гэх түүхэн баримт бий.

ХУУРХАН БИШГҮҮР. үлээвэр хөгжмийн зэмсэг. Хөндлөн бишгүүрийн нам. Хөндлөн бишгүүрээс охор бөгөөд бүдүүвтэр. Улаан ёнхороор ороож, улаан ёнхор зангиа унжуулдаг. Нүүрэн талдаа таван нүхтэй. Юань улсын сударт 7 нүхтэйг дурдсан буй.

ХУУЧИР. хуур буюу хийлийн Хятад нэрийн сунжирсан дуудлага. Голцуу Хятад хийцийн хийлийг цохон нэрлэх нэр болж их хуучир, бага хуучир, бичил хуучир гэх зэргээр ялгадаг буй.

ХУРИЙ. цохивор хөгжмийн зэмсэг. Туулийг бяцхан хундагны адил цутган хийж, эш талбиж цохихуй аныг хури хэмээмүй" гэж 36"тын тольд тайлбарласан бий.

ХҮРЭЛ ДАНДУУ. пял буюу ялтгар таваг мэт бяцхан харангыг бохир буюу дохигор бэрээ буюу нарийн моголцог модонд өлгөж цохих нэгэн зүйл цохивор хөгжмийн зэмсэг. Урьдын хуушаан хэмээх хөхийн шашны лам нар хэрэглэдэг байсан.

ХҮРЭЛ ТАНТУУ. зоос пял мэт бяцхан харанга хуруунд елгеж цохих нэгэн зүйл цохивор хегжмийн зэмсэг.

ХҮРЭЛ ХӨӨРӨГ. гуулийг далбийлгалгүй дэлдэх буюу хүрлээр цутгаж хийх том цар гадар мэт нэгэн зүйл цохивор хөгжмийн зэмсэг. Үүнийг бас харанга гэдэг нь төвд нэр.

ХҮРЭЛ ХЭНГЭРЭГ. гол дундаа товруу мэт түгдгэр цулцан бүхий хүрэл хөөргийн нэр.

ХЭНГЭРЭГ. цохивор хөгжмийн зэмсэг, ширийн аялгуун аймаг буюу бүрээсний эгшигтний нам. Дээр үеэс бага гарын хэнгэрэгийн цохсон нэр байсан. Хоёр талдаа бүрээстэй цохивор хөгжмийн зэмсгийн бүгд нэр.

ХЭЦ. цохивор хөгжмийн зэмсэг. Том хэнгэрэг буюу нэг талдаа бүрээстэй хэнгэрэгийн ерөнхий нэр.

ЦАН. цохиворхөгжмийнзэмсэг. Гуульбуюу цасаархийдэг. Монгол дархцуул "дуугаа авалццаг" цан гэж маш нарийн бүтэцтэй дуу сайтай цан үйлдэх жор боловсруулжээ. Мөн олон зүйлийн хөгтэй том жижиг төрх зүйл зүйл буй.

ЦАНГИЛЗУУР. өөрсний эгшигтний аймгийн нэгэн зүйл хөгжмийн зэмсэг. 36 тын тольд цантай адилхан гэж тайлбарласан. Г.Бадрах Хятад нэрийн "Нао" тай дүйлгэн хонх маягийн хөгжмийн зэмсэг гэсэн. Нао гэдэг нь зарим утгаараа хумхат цантай дүйх тул аль аль нь үндэстэй гэж үзэх боломжтой. Тийм учраас цохивор буюу сажлуур хөпжмийн зэмсгийн нэр юм гэж болно.

ЦАРГИЛ. цохиворхөгжмийнзэмсэг. 12 эгшигтний журмаархеглөсөн 3-4 зэрэг үе бүхий утсаар хэлхэсэн модон хэлтсийг модон цохиураар цохижэгшиглүүлдэг. Угтаа "чаргий" хэмээх эртний хөгжмийн зэмс-гээс нэр үүдсэн уламжлалын холбоотой.

ЦАЦАГТ ХУУР. хулсан хуурын нэгэн зүйл. Өмнөговь аймагт хулсан хуурын зүүн гарт урт утас унжуулж үзүүрт нь цацаг зүүдэг учраас цацагт хуур гэдэг. Найрыг цацагт хуураар эхлэх зэргээр эрхэмлэдэг буй.

ЦИТРА. товшворхөгжмийн зэмсгийн нэр. Угтаа герегхэлний "китра" гэдгээс үүссэн бөгөөд нэгэн зүйл ятгын нэр. Өдгөө дорнодахины ятгыг өрнөдөд " цитра" гэж орчуулдаг.

ЦУУР. үлээвэрхөгжмийн зэмсэг. Уртааш барьж үлээдэг. Дээд ирмэ-гээр нь хий хагалж шуусын үүрэгтэй ашигладаг. Гурван нүхтэй. Хар мод буюу бургасаар таллан ухаж хөндийлэн эвлүүлэн нааж утсаар ороох буюу хонины улаан хоолойгоор бүрэх. Доллогодох зэргээр өнгөлдөг. Монгол цуур маш эртний гаралтай. Хүннүгийн үед ч хал хөгжмийн зэмсэг байсан. Давхар хөөмэйлдэгээрээ бусдаас ялгарах онцлогтой. Цуурын татлага гэж 30-аад аялгуу бий.

ЧАВХДАСТ ХИЛТ ХӨГЖМИЙН ЗЭМСЭГ. чавхдастай бөгөөд товшвор бус хил буюу нумаар чавхдасыг хөдөлгөж эгшиг үүсгэх журам бүхий хөгжмийн зэмсгийн бүгд нэр.

ЧАН. гархинд оосор уяж хүзүүвчлэн дэлдэх нэгэн зүйл хүрэл хөөр-гийн нэр. Чан, цан цангилзуур угтаа нэгэн язгуурын нэр бөгөөд нэрийн оноот хөгжмийн зэмсэг ч үүсэл нэгтэй гэж үзэж болно.

ЧАРГИЙ. хэд хэдэн модон ялтсыг харшилдуулан дуугаргах эртний нэгэн зүйл хөгжмийн зэмсэг. Гурваас ес хүртэл ялтастай буй. Өрнөдэхинд туулайн бөөр модоор хийдэг учир латины кастанеа гэдэг үгнээс гаралтай испаниар "кастаньеты" гэдэгтэй дүйнэ.

ШАВАР БИШГҮҮР. үлээвэр хөгжмийн зэмсэг. Шороо шавраар хийдэг зургаан нүхтэй бөмбөгөр лонх мэт болой.

ШИДЭМТХЭНГЭРЭГ. цохивор хөгжмийн зэмсэг. Ширийн аялгуун аймаг. Жагсаалын хэнгэрэгийн нам. Баруун гартаа шидэм барьж дэлдэн зүүн гараар ташиж дуугаргадаг.

ШУДРАГА. гурван чавхдаст товшвор хөгжмийн зэмсэг. Монгол шудрага дув дугуй цартай урт шулуун эштэй, товшуур мэт дөрвөлжин толгойтой. Царыг ямааны арьс, ботгоны татаасаар бүрдэг. Угтаа шудрага гэдэг нь "шанага" гэсэн утгатай байжээ. Монгол ардын чадамгай хөгжимчид шудрагыг 5 зүйлийн хөгөөр хөглөж 5 зүйл цохилгоор эгшиглүүлэх арга барилыг боловсруулжээ. Шудрага гэдэг нэр 1382 онд зохиосон "Хуа иии үй" хэмээх монгол хятад толь, мөн 14-15-р зууны перс, чагаадайн хэлний сурвалж бичигт гардаг тул их дээр үеийн хөгжмийн зэмсэг мөн.

ЭХЛЭГЧ. цохивор хөгжмийн зэмсэг. Модоор хийдэг хэлбэр нь дөрвөлжин суулга хувин мэт дээд тал нь өргөн доошоо цухал. Гурван талы нь хавтгай мод дундуураа гүдгэр, нэг талы нь хавтгай мод голдоо нүхтэй түүнээс нь цохиуры нь өлгөдөг. Хөгжим үүсгэхэд урьдаар цохидогучир ийн нэрлэнэ.

ЯНГИР ТОВШУУР. Баруун Монголын захчин ардын дөрвөлжин цар /толгой/той товшуур. Эш буюу биеийн үзүүрт янгир буюу ямаан гөрөөсний толгой сийлбэртэй.

ЯРУУХЭНГЭРЭГ. цохиворхөгжмийнзэмсэг. Ширийнаялгуунаймаг буюу бүрээсний эгшигтний аймагт багтдаг. Модон хувингийн хэл-бэртэй бөгөөд амсар нь хумгар бүслүүр тойрон хоёр алд, өндөр нь 5 тохой 6 ямх. Хонины арьсаар бүрдэг, хоёр сэнжтэй. Орчин үес симфони найрал хөгжмийн "литавр" гэдэг нэгэн зүйл хэнгэрэгтэй дүйлгэн орчуулдаг.

ЯТГА. чавхдаст товшвор хөгжмийн зэмсэг. "Ахуй их ятгаас бяцхан, арван дөрвөн чавхдасанд тэвх тулж хуурдах аныг ятга хэмээмүй" гэж тайлбар тольд тодорхойлсон байдаг. "Итуган" гэдэг бичлэгээр 1382 оны "Хуа иии үй" гэдэг монгол хятад толь бичиг, мөн 14-15-р зууны перс, чагаадайн хэлний сурвалж бичигт гардаг. Бас зарим монгол ном сударт "жидуга" гэсэн үзэгддэг. Нэрийн язгуур нь "жид, ид" гэсэн монгол язгуур болой. Монголоор дамжиж дорнодахинд дэлгэрсэн гэж Эберхард бичсэн.

Нүүр хуудас     Буцах     Дээш буцах    

JW Player goes here

Валютын ханш
Зар оруулах X
Гарчиг*:  
Холбоос http://  
Таны И-мэйл*:  
Агуулга*:  
 
 
 
 
 
Юникодоор бичнэ үү...
Утасны дугаар:
 
Санал асуулга
Та хот орчимд ямар төрлийн аялал сонирхож байна вэ?
  АГААРЫН
  ДУГУЙН АЯЛАЛ
  БУУДЛАГА
  ХАДАНД АВИРАХ
  ЯВГАН АЯЛАЛ
  МОРИН АЯЛАЛ
  ХОТЫН АЯЛАЛ
  УСНЫ
  БУСАД
 

Монголын Газарзүй Аялал Жуулчлалын Холбоо МОНГОЛ АЯЛАГЧ  
АЖ-н ҮНДЭСНИЙ ТӨВ

АЖТХ Төв
МҮХАҮТ
МЕТАВАЙС ХХК
МОНЦАМЭ АГЕНТЛАГ

М.А.Ж.Холбоо
ЖУУЛЧНЫ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ