|
Зөөгий
Хатанз үүрээс гарч ер ажил хийхгүй. Н сарын дунд үеэс эхлэн олон зуун өндөг гаргана. Энэ үед түүнийг 18-20 ажилчин зөгий байнга сүүнцрээр тэжээдэг байна. Өндөгнөөс авгалдай, хүүхэлдэйн үе шатыг дамжсаар 16 хоноод залуу эх, 21 хоноод ажилчин, 24 хоноод азарганз (эр зөгий) гарна. Залуу ажилчин зөгий 8-10 сар амьдрахдаа сархиаг барих, авгалдай хүүхэлдэй тэжээхийн зэрэгцээ үүрийн доторх агаарын чийг дулаан хүйтнийг тогтмол байлгах, лав ялгаруулах, цуглуулах, гаднаас авч ирсэн балыг эврээж өтгөрүүлэх, бүлээ хамгаалах зэрэг бүх ажлыг хийж гүйцэтгэнэ. Б а л. Зөгийн бал олон жил чанараа алддаг-гүй, хөгцөрч мууддаггүй гайхалтай ариутгагч шинж чанартай. Баланд 18 хувийн ус, 80 ху-вийн чихэрлэгийн зүйл байдгаас гадна цардуул, уураг, А, В, С витамин, янз бүрийн хорт бичил махбодыг устгагч зэрэг нийтдээ 100 га-руй төрлийн бодис агуулагдсан байдаг байна. Тиймээс зөгийн балыг хүнс тэжээлээс гадна биеийн ерөнхий байдлыг сайжруулах, тайвшруулах болон ханиад, хүүхдийн амны гэмтэл, түлэнхий, элдэв шарх зэрэг өвчин анагаахад ашиглаж байна. Л а в. Үүр сархиагаа гаднын нөлөөнөөс хам-гаалах, бэхжүүлэх зорилгоор зөвхөн ажилчин зөгий цагаан шаргал ялтаслаг лав ялгаруулдаг. 80 хувийн нүүрстөрөгч, 13 хувийн устөрөгч, 7 хувийн хүчилтөрөгчөөс тогтдог энэ лавыг радио техник, цахилгаан, хими, нисэх онгоц, усан онгоц, төмөрлөг, нэхмэл, мебелийн үйлд-вэрт цахилгаан тусгаарлагч, ус үл нэвтрүүлэгч зэрэгт ашигладаг. Бас янз бүрийн эм болон гоо сайхан үнэртэн тос будаг үйлдвэрлэхэд хэрэглэнэ.
Ж и л и й. Зөгий нь ургамлаас тоос төдийгүй түүний гадуурх шил мэт гялгар тослог бодисыг иуглуулж авчраад, үүр сархиагныхаа нүх сүвийг бөглөх чигжээс болгон ашигладаг. Зөгийн тэрхүү хар ногоон, хүрэн, хардуу өнгийн наалданги давирхайлаг бодисыг жилий (буюу зөгийн цавуу) гэнэ. Жилийд 50-55%, ургам-лын давирхай 8-10%, эфирийн тос 30 орчим хувийн лав байхаас гадна төмөр, зэс, марганец, цайр мэтийн бичил махбод бий.Орчин үед анагаах ухаанд ашиглаж байгаа зарим антибиотикоос хэд дахин илүү хүчтэй эмчилгээний чанартай фитонцид гэдэг бодисыг жилийгээс гарган авчээ. Жилийг бас загат-нуур, юлд, хөлдөнгө, бэртэнг эмчлэхэд хэрэглэдэг байна. С ү ү н ц э р. Залуу зөгийн хоолойн булчирхай болон зажуурын хэсгээс ялгаран гардаг цайвар шар өнгөтэй өтгөрсөн уураг маягцйн зүйлийг сүүнцэр гэнэ. Түүгээр тэжээсэн хатанз 6 жил хүртэл наслаж, өдөрт жингээсээ илүү (1000 гаруй ширхэг) өндөг гаргадаг байна. Уураг, өөх, амин хүчил, төрөл бүрийн витамин агуулсан байдаг учраас мөн сүүнцрийг эмчилгээнд хэрэглэнэ. X о р. Зөгий өөрсдийгөө болон үүрээ хамгаалахын тулд хавьтсан, ойртсон хүн амьтныг хатгаж хордуулна. Түүний хоронд нуклеин, шоргоолжны, давсны хүчлээс гадна магни, зэс мэтийн махбод, бодис агуулагдсан байдаг. Зөгийн хорыг ардын эмнэлэгт өргөн хэрэглэж байсан бөгөөд орчин үед уушигны багтраа, үе мөч, бамбай булчирхайн өвчин зэргийг эмчилнэ.
|
This text will be replaced
Санал асуулга
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Зөгий бол хайрсан далавчит шавьж юм. Хүн төрөлхтөн эрт цагаас зөгийг (балт зөгий) гэрийн амьтан болгож ашигласаар иржээ. Балт зөгий ургамлын тоос, лав, эрдэс давсыг нааж цавуудан үүр барьж өндөглөн ураг төрлөө дагаж олон зуугаар сүрэглэн, хэсэг бүлээр амьдардаг. Бүл бүхэн эрэгчин, эмэгчин, ажилчин гэсэн гурван янзын зөгийнөөс бүрдэх бөгөөд тус тусдаа ажил үүргийн нарийн хуваарьтай байна. Нэг бүлд ганцхан байдаг хатанз (эх зөгий) нь бусдаас хэвлий арай бүдүүн гонзгор, далавч богинохон, хорт булчирхайгүй бөгөөд өндөглөх ашигтай хугацаа нь 2-3 жил, нийтдээ 3-5 жил наслана.
Тоосормог. Балт зөгий цэцгийн тоосыг цуглуулж хойд хөлийнхөө сагсанд хийн үүрэн-дээ авчирч, балтай хольж нухаш болгон хад-галдаг. Үүнийг тоосормог гэнэ. Түүнд хүний цусны даралтыг багасгаж ходоод гэдэсний ажиллагааг хэвийн болгож хоолонд дуршил-тай, ажиллах хүч чадварыг дээшлүүлэх үйл-чилгээтэй бодис бий.
Зөгийн аж ахуй. Манай оронд 1959 оноос Шаамарын жимс ногооны эрдэм шинжилгээний туршлагын станцад Зөвлөлт Буриадаас анх 20 бүл зөгий авчирч нутагшуулснаар зөгийн аж ахуйн эх суурь тавигджээ. Манай Эх орон балт ургамлаар баялаг учир зөгий үржүүлж түүний төрөл бүрийн үнэт бүтээгдэхүүнийг авах асар их бололиоотой юм. Манайд 5-7 сая бүл зөгий үржүүлэх бэлчээ-рийн нөөцтэй, зөвхөн ойт хээрийн бүсэд 43 овгийн 230 гаруй зүйлийн амтат, шүүст, тоост ургамал ургадгийг тогтоожээ. Балт зөгийг таван хошуу малын адил жилийн дөрвөн улнралд тэжээл, усалгааг тохируулан арчлан маллана. Зөгийг хавартаа голын хөндийн бургас, яргуй, өрөл, монос, үхрийн нүд, улаалзгана зэрэг ургамалтай газраар, зундаа шимтэглээ, маалинга, хүцэнгэ, хошоонгор, гүзээлзгэнэ, төмөрдээ, гүүн хөх, туйпланцар зэрэг балт ургамал элбэгтэй нуга хөндий, ойн цоорхой газраар, намартаа үлд өвс, башир, бэр цэаэг зэрэг ургамалтай хээр талд оторлох нь тохиромжтой. Зөгийг 80-85 хувийн харь-цангуй чийгтэй 0-4 градус дулаан газар X сарын дунд үеэс XI сарын 10-ны дотор арчлан өвөлжүүлээд дараа жилийн III сарын 20-ноос IV сарын 15-ны орчмоор гаргана.
