Жороо тоодог Дорноговь аймгийн Хөвсгөл сум, Увсын Давст, Малчин, Ховдын Эрдэнэбүрэн сумдын говь талаар болон Алтайн өвөр говьд байдаг. Жороо тоодог тэгш тал, гүвээ, толгод заг, хармаг, харгана, зээргэнэ, бударгана, хялгана, таанатай газар амьдардаг шувуу юм. Жороо тоодог нүүдэллэн ирснийхээ дараа хос хосоороо салж үүр засан 1-3 өндөг гаргадаг. Бүргэд дэгдээхэйг нь сүйтгэдэг дайсан юм. Жороо тоодог бол ховордож байгаа шувууны нэг учир улаан номонд орсон билээ.