Байгаль хамгаалал
Буйр нуур загасгүй болоход ойрхон байна
| Сүүлийн жилүүдэд манай улсад аялал жуулчлал эрчимтэй хөгжиж байна. Энэ оны эхний долоон сарын байдлаар манай улсыг зорьсон жуулчны тоог өмнөх оны мөн үетэй харьцуулахад 100 гаруй мянгаар нэмэгджээ. Тэгвэл үүнтэй зэрэгцээд аялал жуулчлалын шинэ чиглэлийг нэмэгдүүлэх, мөн байгаль орчноо хамгаалах асуудал хөндөгдөж байна. Энэ чиглэлээр сарын турш судалгаа хийгээд ирсэн багш нар аялал жуулчлалыг хөгжүүлэхэд олон зүйлийг анхаарах шаардлагатайг хэлжээ. Үүний нэг нь экологийн асуудал аж. Тухайлбал, Буйр нуурын зүүн эрэгт дотоодын аялал жуулчлалын төвлөрөл үүссэнээс болж их хэмжээний хогонд дарагдсан байна.
|
| Огноо: 2010-08-27 18:52 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
Далай ээжээ хамгаалах, адгуулахын тухайд
| Өнөөгийн хүн төрөлхтний хөгжил хэмээх материаллаг хэрэгцээнд голлон тулгуурласан ханган нийлүүлэх уралдааны хөлд байгаль, экологийн тэнцвэр ноцтой алдагдаж, эргээд хүний болоод амьд ертөнцийн оршин байх эх үндэс нь устах тийшээгээ болж байгааг бид нийтээрээ бүрэн ухамсарлах хэрэгтэй. Байгаль орчныхоо онгон дагшин байдлыг харьцангуй гайгүй хадгалж үлдсэн гэх долоо, наймхан орон байдгийн дээгүүрт нь Монгол яригдана. Тиймээс Монгол газар нутаг, байгаль маань өнөөдөр ганц бидний биш дэлхийн үнэт өв, баялаг болчихоод байна. Энэ талаас нь дэлхийн анхаарлыг хандуулж, ертөнцийн чихийг дэлдийлгэсэн мөн ч их ажлыг хийж болохоор байна даа.
|
| Огноо: 2010-06-11 15:31 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
Бид хойч vедээ нэг ч модгvй нvцгэн хєх Богд Дvнжингарав уул хvлээлгэн єгєх нь
| Цєлжилт гэдэг vг дэлхийн хvмvvсийн vгсийн санд орж ирсэн цагаасаа л хvн тєрєлхтний анхаарах ёстой асуудал болж ирсэн. Харин єнєєдєр дэлхий нийтийн ємнє тулгарч буй хамгийн том бэрхшээл аюулын харанга болжээ. Дэлхийн 200 гаруй улсын 110 орчим буюу тал илvv хувьд нь цєлжилт илэрсэн гэж эрдэмтэд vздэг.
|
| Огноо: 2010-05-26 16:46 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
Монголчуудад ус, ус бас дахин ус хэрэгтэй байна
| Єнєєдєр олон оронд ялангуяа хєгжил буурай орны иргэд ундны усны хомсдолд орсноор манай дэлхийн 1,1 тэрбум хvн байнга усаар гачигдаж байгаа тєдийгvй бохир уснаас vvдэлтэй тєрєл бvрийн євчин дэлгэрч жил ирэх тусам олон мянган хvн амь насаа алдсаар байгаа билээ. Хvн бvхэн "Ус-Чандмань эрдэнэ" гэдэг ч...
|
| Огноо: 2010-05-11 11:33 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
Ойн хөнөөлт шавьж, өвчинтэй тэмцэх ажлын төлөвлөгөө тулгамдаж буй асуудлууд, шийдвэрлэх арга замууд
| 2010 оны 1 дүгээр сарын 19-ны өдөр БОАЖЯ-нд Экологийн цэвэр технологи, шинжлэх ухааны хэлтэс, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар, Ой хамгаалалын алба хамтран "Ойн хөнөөлт шавьж, өвчинтөй тэмцэх ажлын төлөвлөгөө тулгамдаж буй асуудлууд, шийдвэрлэх арга замууд" сэдэвт танилцуулга хийв. Тус арга хэмжээнд БОАЖ-ын сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга болон газар хэлтсийн дарга удирдлагууд оролцон манай улсын ойн хөнөөлт шавьж, өвчний тархалтын өнөөгийн байдал, түүнтэй тэмцэх ажлын технологи, арга хэлбэрүүд, 2010 онд ойн хөнөөлт шавьж, өвчинтөй тэмцэх ажлын төлөвлөгөөний төсөлтөй танилцав.
|
| Огноо: 2010-01-26 14:18 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
Видео: Цөлжилт гэж юу вэ?
| Цөлжилт, газрын доройтолын тухай богино хэмжээний баримтат кино-4
Цөлжилт гэж юу вэ? Монголын нийт газар нутгийн 70%-д нь цөлжилт нүүрлээд байна. |
| Огноо: 2010-01-05 15:02 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж
| Дэлхий дээрх хамгийн анх ус цэвэрлэх системийг Герман улсын Хамбургт 1843 онд байгуулсан. 1855 онд Америкийн нэгдсэн улсад байгуулсан. Үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж хот суурингууд хүн амын бөөгнөрөл ихсээд байгаа энэ үед үйлдвэрийн болон ахуйн хаягдал усыг цэвэрлэх асуудал хамгийн их анхаарал татаж байдаг асуудлуудын нэг юм.
|
| Огноо: 2010-01-04 11:38 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
Киотогийн протокол
| Анх 1997 оны 12-р сарын 10-нд Япон улсын Киото хотноо Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын Суурь Конвенцийн Талуудын 3-р бага хурлаар батлагдсан.
Протоколын гол зорилго
2000 оноос хойших хугацаанд агаар дахь хүлэмжийн хийн хэмжээг бууруулах асуудлыг улс орнуудын хувьд хуульчлах явдал юм. |
| Огноо: 2009-12-15 12:31 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
Хүний сайн сайхан байдал ба ус, чийг бүхий намгархаг газрын тухай Чангвоны тунхаглал
| ТА ЯАГААД ЭНЭХҮҮ ТУНХАГЛАЛЫГ УНШИЖ, АШИГЛАХ ЁСТОЙ ВЭ?
Ус, чийг бүхий намгархаг газар нь хүн амын хүнсний хангамж, нүүрсхүчлийг шингээх үйлчилгээ, усны шувуудын амьдрах орчин болох, эрчим хүчийг хадгалах, биологийн олон янз байдал зэрэгт маш чухал ач холбогдолтой газар нутаг юм. Ус, чийг бүхий намгархаг газар нь хүн амын амьжиргаанд маш чухал үр ашигтай тул тэр нь хүн төрөлхтөний ирээдүйн амьдралын баталгаа болно. Тиймээс ус, чийг бүхий намгархаг газрыг хамгаалах, түүнийг ухаалгаар ашиглах явдал нь хүмүүс бидэнд ялангуяа хүн амын ядуу давхаргад амин чухал хэрэгтэй юм. |
| Огноо: 2009-12-10 15:58 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
Ойгоос мод хумслагчдад тооцох хариуцлага сул байна
| Ойн санд учруулсан хохирол нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүрээгүй бол хуулиар эрүүгийн хэрэг үүсгэдэггүй. Үүнийг мэдэх зарим иргэн нийслэл орчмоос жижиглэнгээр түлээний мод зөөх болжээ. Нийслэлийн байгаль хамгаалах газар эхний хагас жилд 133 шоо метр модны зөрчил илрүүлж хураасан байна. Энэ нь морин тэргээр зөөж байсан жижиглэнгийн мод юм.
|
| Огноо: 2009-10-21 10:07 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
Цөлжилт гэтэн айсуйг өглөө бүр сануулъя
| Өнөөдөр дэлхий нийтээр цөлжилттэй тэмцэх өдөр.Энэ сэдвийг судлах тусам хүмүүс, төр засаг ямар хайхрамжгүй, харалган байна вэ гэх бухимдал төрдөг юм. Дэлхийн бөмбөрцгийн хуурай газартай хэсгийн гуч гаруй хувь цөлжилтөд автаад байна. Өөрөөр хэлбэл ийм их газар чимээгүй үхэж байна. Цөлжилт хэмээх чимээгүй үхэл тэр нутагт амьдран суугаа хүмүүст эхэндээ төдийлөн анзаарагддаггүй. Цөлжилтийн бодит аюулыг мэдэх хүмүүс л жинхэнээсээ сэтгэл түгшдэг. Энэ талаар мэдлэг, мэдээлэлгүй хүмүүс "Манай энд бороо орох нь багаслаа. Ногоо ургах нь муудсаар байна.
|
| Огноо: 2009-10-20 09:23 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
Бороо голын мөнгөн усны бохирдол, түүнийг арилгах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ
| Бороо голын районд "Монголор" хувь нийлүүлсэн нийгэмлэг 1913 оноос алт олборлож, мөнгөн ус ашиглан боловсруулат хийж байгаад 1956 онд уг үйлдвэрийн алт баяжуулах тогоо хагарснаас их хэмжээний мөнгөн ус Бороо голд алдагдсан. 1990-ээд оны сүүлчээс гар аргаар алт олборлогчид бий болж, хууль бусаар мөнгөн ус ашиглах болсон бөгөөд энэ мөнгөн ус нь 2 эх үүсвэрээс үүсэлтэй. Нэг нь хууль бусаар гадаадаас оруулж ирсэн, нөгөө нь Бороо голоос ялгасан мөнгөн ус байдаг.
|
| Огноо: 2009-10-01 11:18 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
Монгол орны усны нөөц
| Монгол орны нутагт бүрэлдэх гол, мөрний усны жилийн дундаж нөөц 30.6 шоо км,ОХУ,БНХАУ нутгаас ирэх урсацыг оролцуулан тооцвол 34.6 шоо км болно. Гол мөрний бүх усны нөөцийн 49.0 хувийг /16.9 шоо км / Хойт мөсөн далайн ай сав, 11 хувийг /3.80 шоо км / Номхон далайн ай сав, 40 хувийг / 13.9 шоо км / Төв Азийн гадагш урсацгүй ай савын гол горхины урсац эзэлнэ.
|
| Огноо: 2009-08-13 12:24 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
Уламжлалт байгаль хамгаалалах ёс
| Монголчууд эрт дээр үеэс эхлэн Хөрст алтан дэлхий Хөх мөрөн тэнгэр минь Анагаах ачтай рашаан Асралт хайрхан уул минь
гэж залбирдаг
Хэрэв ой мод хээр талд гал түймэр гарвал ойр, орчмын хүн зартай, заргүй заавал ирж унтраалцана. Гал түймэр гарсныг мэдсэн хэрнээ очиж унтраалцахгүй бол энгийн хүнийг нижгээд морь, эрхтэн дархтныг нэжгээд үхрээр торгоно. Түймэр унтраах зар тасалбал нэжгээд хониор торгоно. |
| Огноо: 2009-08-13 01:25 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
Монгол орны ой модны тухай
| Манай улсын ойн талбай нь 19.0 сая га, үүнээс ой модоор бүрхэгдсэн талбай нь 13.4 сая га буюу нийт нутаг дэвсгэрийн дөнгөж 8.6 хувь байгаа нь НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас гаргасан жишгээр ойн нөөцөөр хомс орны тоонд ордог юм. Сүүлийн 5 жилд дундажаар 14 аймаг, нийслэлийн 61 сум, дүүрэгт 150 удаа ой, хээрийн түймэр гарч, жилд дундажаар 340.0 мянган га талбай нэрвэгджээ. Дэлхийн цаг агаарын дулаарал, ойн түймрийн давтамжаас шалтгаалан энэ хугацаанд 350.0-800.0 мянган га талбайд ойн хөнөөлт, шавж, өвчин тархаж, их хэмжээний ой дахин сэргэх боломжгүй болсон байна.
|
| Огноо: 2009-08-11 11:02 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
Дэлхийн эко бүс нутаг WWF 200
|
| Дагуурын эко бүс нутаг |
татах |
| Алтай Соёны эко бүс нутаг |
татах |
|
| Огноо: 2009-08-09 12:12 |
Мэдээ нэмсэн: Admin |
|
Монгол орны цөлжилтийн тухай
| Монгол орон Тєв Азиийн хойт хэсгийн экосистемийн євєрмєц иж бvрдлvvд болон Сибирийн ойн ємнєд тєсгсгєлд орших газарзvйн байршил нь уур амьсгалын хувьд эрс тэс, хур тунадас багатай хуурай гандуу бvс нутагт хамрагддаг билээ. Тvvнчлэн хvйтэн, дулаан агаарын орчил урсгалын тєв болохын зэрэгцээ дэлхийн дулааралт болон манай орны уур амьсгалын єєрчлєлтээс улбаалан сvvлийн 60 жилд агаарын жилийн дундаж температур 1.56 хэмээр нэмэгдэхийн сацуу манай оронд гангийн давтамж улам бүр нэмэгдсээр байгаа юм.
|
| Огноо: 2009-08-05 09:11 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилтууд (Байгаль орчин)
| Гурав. Байгаль орчны тэнцвэрт харьцааг хангах зорилт:
Экосистемийн тэнцвэрт байдлыг хангахуйц байгалийн нөөц баялгийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх цогц бодлогыг хэрэгжүүлэн хөгжлийн тогтвортой орчныг бий болгох, түүнд түшиглэсэн аялал жуулчлалын цогц бодлого хэрэгжүүлнэ |
| Огноо: 2009-08-03 09:38 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
Байгаль орчны чиглэлээр хэрэгжсэн болон одоо хэрэгжүүлж байгаа төслүүд
|
|
№
|
ТӨСЛИЙН НЭР
|
|
1
|
Байгаль орчны нөлөөллийн үнэлгээг сайжруулах /Азийн Хөгжлийн Банк 1992.01.07-1993.30.06/
|
|
2
|
Монголын Биологийн төрөл зүйлийг хамгаалах /Даян дэлхийн байгаль орчны сан WWF 1993-1997/
|
|
3
|
Монголын байгалийн цогцолборт газрууд /Дэлхийн байгаль хамгаалах сан буцалтгүй тусламж WWF 1993-1999. GEF 130.640$/
|
|
| Огноо: 2009-08-03 09:26 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
Алагхайрхан уул Байгалийн нөөц газар
| Говь-Алтай аймгийн нутагт Монгол Алтайн гол нуруунаас урагшаа салбарлан орших д.т.д 3789 м өндөр том уул, ховор амьтан аргаль, янгир, шилүүс болон өндөр уулын ургамалтай уулын хээр учраас 1996 оноос 364 ам км талбайтайгаар улсын тусгай хамгаалалтад авчээ. |
| Огноо: 2009-08-03 05:37 |
Мэдээ нэмсэн: Admin |
|
|
Display:
|