Нийтлэлчийн булан
С.Алдархишиг: MONGOLIA BIKE CHALLENGE 2010 дугуйн уралдаан амжилттай болж өндөрлөлөө.
| Ази тивд, тэр тусмаа онгон зэрлэг байгалийн гоо үзэсгэлэн, өнгө төрхөөрөө дэлхийд гайхагддаг манай улсад анх удаа "Mongolia Bike Challenge" уулын бартаат замын олон улсын уралдаан амжилттай болж өнгөрлөө. Монголын аялал жуулчлалын тур оператор "Монголиа Экспедишнс" компани, Италийн "Прогетто Авентура" компани хамтран зохион байгуулсан тус уралдаанд Монголоос гадна дэлхийн 10 орны 94 тамирчин оролцож, хоёр долоо хоногийн турш Монголын говь, хангай нутгаар уралдсан юм. Тэмцээний нээлтийн ажиллагаа энэ сарын 8-нд Сүхбаатарын талбайд болж, тамирчид 9-нд Дундговь аймгийн Бага газрын чулууг зорьжээ.
|
| Огноо: 2010-09-03 11:45 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
Э.Цоморлиг: Японоос ирэх жуулчдын тоонд юу хамгийн их нөлөөлдөг бол?
| Монгол, Япон хоёр улсын харилцаа єндєр тєвшинд байдаг хэрнээ манай улсад ирж байгаа Япон жуулчдын тоо яагаад єдий болтол хангалттай хэмжээнд биш харин бvр жил ирэх тусам буурсаар байгаагийн шалтгааныг олох гэж энэхvv багахан судалгааг хийж vзлээ. Уг нь манай улсад Их Наран улсын жуулчдыг татах хангалттай нєєц байгаад байдаг. Жишээлбэл Их тvvх, єргєн тал, євєрмєц соёл зэргээс гадна газар зvйн байршлын хувьд ч гэсэн тийм ч хол биш боломжийн зайнд байдаг. Мєн тэдний vндэсний соёл уламжлалын оргил болсон сумогийн дэвжээг єнгєлсєєр байгаа хєвгvvд гээд тоочоод байвал бид менежментээ л зєв хийж чадвал болохгvй юм байхгvй мэт.
|
| Огноо: 2010-05-19 19:46 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
Х.Ариунболд: Хийх ажлуудаа тохиролцох хэрэгтэй.
| Аялал жуулчлалын улирал ойрхон ирсний тод жишээ бол энэ сард болох арга хэмжээнүүдийн мэдээлэл, зар нэмэгдсэнээр харж болох юм. Тухайлбал багш судлаачдын, оюутны эрдэм шинжилгээний хурал, төслийн уралдаан, хөдөлмөрийн бирж, аялал жуулчлалын үзэсгэлэн гэсэн хамрах хүрээ, орон зайн хувьд харилцан адилгүй олон арга хэмжээ зохиогдох гэж байгаа нь сайшаалтай боловч
|
| Огноо: 2010-03-12 20:30 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
Э.Цоморлиг: Эвент буюу үйл явдлын аялал жуулчлал
| Эвент аялал жуулчлал нь аливаа улс орны аялал жуулчлалыг єдєєгч, дэмжигч хамгийн гол хvчин зvйлvvдийн нэг болж байдаг учраас дэлхийн ихэнх улс орнууд тєрєл бvрийн эвентvvдийг шинээр сэдэж бvтээгдэхvvн болгон, хэрэглэгчдэд санал болгох их єрсєлдєєнд орж байна. Ингэснээр аялал жуулчлал єндєр хєгжсєн улс орон, бvс нутаг тєдийгvй хот, тосгон бvр єєрийн имиж болсон эвентvvдийг зах зээлд байршуулан амжилттай єрсєлдєх болжээ.
|
| Огноо: 2010-01-20 14:10 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
Д.Батболд: Агуйн аялал жуулчлал
| Байгаль дэлхий геологийн урт удаан хугацаанд єєрчлєгдєн хувирч єєрийн vзэмж, євєрмєц байдлаа урлан, цогцлоож байдаг. Тvvний бvтээлийн гайхалтай нэгэн хэсэг нь газар доорх нууцлаг ертєнц болох агуй юм. Шохойн чулуу зэрэг усанд амархан уусдаг чулуулаг усанд ууссанаас болон дэлхийн дотоод, гадаад хvчний vйл ажиллагаа болох галт уулын дэлбэрэлт, газар хєдлєлт, доргилт, элэгдлийн vр дvнд чулуун мандалын єнгєн хэсэгт газрын гадаргатай нvх сvвээр холбогдсон хєндий орон зайг vvсдэг.
|
| Огноо: 2010-01-07 12:26 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
Б.Доржпүрэв: Хори буриадууд Солонгочуудын дээд өвөг болох нь
| Манай орны зүүн хязгаар Дорнод Монголын уудам тал нутаг, Буйр нуурын хөвөөнд Солонгосчуудын өвөг дээдэс болох Гоулинчууд амьдарч байжээ. Тэдгээрийн гарал үүслийн талаар баримтан дээр тулгуурлан товч авч үзье. Х.Лувсанбалдан, Ц.Шагдарсүрэн нар "Монголчуудын бичиг, үг хэллэгийн түүх гарлаас" \1971\ бүтээлдээ: МНТ-ны үеэс даруй 1300-аад жилийн өмнө \одоогоос 2000 жилийн тэртээ\ Байгаль далайн тэртээх хори-түмэдийн газрын Хори улсаас ирсэн хүмүүнийг хаанаараа өргөмжилсөн "Когурйе" улс МЭ-ний 59 онд Халхын голоор оршин тогтнож байжээ.
|
| Огноо: 2009-12-17 17:23 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
Э.Баттулга /БОАЖЯ-ны Аялал жуулчлалын газрын орлогч дарга/: Хангай, Хэнтий, Хянганы нурууны нэрсийн гарвалын талаархи таамаглал
| Манай орны хамгийн том уулсын тогтолцоо болох Алтайн нурууны нэрийг ихэнх эрдэмтэд Дундад Азид түгээмэл тохиолдох Алатау уулсын нэртэй гарал нэгтэй гэж үздэг. Энэ нь Түрэг хэлний ala, tau буюу tay гэсэн хоёр хэсгээс бүрдэх ба монголоор "Алаг уул" гэх зэргээр оноож болох юм. Харин Хангай, Хэнтий, Хянганы гурван их нурууны гарал үүслийн талаар нэгдсэн ойлголт одоогоор үгүй байна.
|
| Огноо: 2009-12-11 14:29 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
Б.Доржпүрэв: Халхын То вангийн өлгий нутгаар аялаарай
| Монгол орны түүхэн хөгжилд тодорхой хувь нэмрийг оруулсан түүхт хүн бол яахын аргагүй Хэцүү То ван гэж олноо алдаршсан Бат-Очирын Тогтохтөр юм. Энэ хүний хийж бүтээлсэн зүйл арвин бөгөөд өнөөг хүртэл хадгалагдан дурсагдсаар ирсэн. Эдгээр бодит бүтээлүүдийг аялал жуулчлалд татан оруулж сурталчлах олон нийтийн хүртээл болгох нь нэн чухал юм.
|
| Огноо: 2009-12-07 17:09 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
МУИС -ийн Магистр багш Э.Цоморлиг: Монгол улсын нийслэл хотын үүсэл хөгжил
| Аливаа улс гүрэн дэлхий дахины хэмжээнээ мандан бадрах бууран доройтохыг нийслэл нь шийдэж ирсэн түүхтэй. Африкийн ихэнх нь овгийн зохион байгуулалтаасаа салж чадаагүй, Австрали, Умард ба Өмнөд Америк "нээгдээгүй" байсан тухайн үед Ази Европ дахины 40 гаруй их бага улс, үндэстнийг хамарсан их гүрний эв нэгдлийг хадгалагч гол газар нь Хархорум хот байсан бөгөөд Монголын эзэнт гүрний төдийгүй дэлхийн нийслэлийн үүргийг түүхийн нэгэн үед гүйцэтгэж байжээ. Тэрхүү дэлхийн нийслэл болтлоо хөгжин цэцэглэсэн төрөлх хот маань бидний үед уламжлагдан хүрч ирсэнгүй, мөхсөн нь тун харамсалтай.
|
| Огноо: 2009-12-07 15:55 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
МУИС -ийн Магистр багш Э.Цоморлиг: Хотын аялал жуулчлалын бvрдэл хэсгvvд
| Даяарчлагдсан эдийн засгийн өнөө үед дэлхийн хотуудын хоорондох аялал жуулчлалын єрсєлдєєн маш ихээр єсч байна. Учир нь аливаа улсын нийслэл болон бусад томоохон хотууд нь тухайн улсын эдийн засгийн хєгжил хийгээд нийгэм соёлын онцлог, ард тvмний соёл зан заншил, хєгжил дэвшлийг гадаад, дотоодын гийчид, зочдод илтгэж байдгаараа тухайн улсын аялал жуулчлалын салбарт онцгой vvрэг гvйцэтгэж байдгаас гадна энэ салбар Англи, баруун Европ, хойт Америкийн 1970 аад оны эдийн засгийн уналтыг аварсан гол хүчин зүйл хэмээн тодорхойлогддог тєдийгvй орчин vед ч гэсэн улс орон цаашлаад хотуудын эдийн засагт хүчтэй нөлөөлж байгаа цаашид єсєн дэвжих асар их ирээдvй бvхий салбар билээ.
|
| Огноо: 2009-11-20 06:05 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
С.Алдархишиг: Өвлийн аялал жуулчлал - Өвлийн дугуйн аялал - Салхинд гарах уу?
| Зун дуусч өвөл ирлээ. Монголын орны аялал жуулчлалын идэвхтэй улирал дуусч түр амсхийлт эхэлж байна. Энэ салбарынханы хэлдгээр ичээний улирал буюу Монголын урт өвөл ойртож байна. Монголын аялал жуулчлалын салбарынхан бид зуны улиралд олсон жаахан мөнгөө өвлийн ичээндээ идэж, ханш нээх цагаар туйлдаж ядарсан амьтан шинэ мөнгө, ногоотой залгаж хүч тэвээрэг авдаг уламжлал тогтоод олон жил болж байгаа.
|
| Огноо: 2009-11-19 07:37 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
Х.Ариунболд: Аялал жуулчлалын салбарын маркетингийн судалгааны асуудал
| Өмнөтгөл: Аялал жуулчлалын бизнес эрхлэгч хувийн хэвшлийнхэн болоод аялал жуулчлалын эдийн засгийн үр өгөөжийг үнэлж буй төр засгийн байгууллагууд хэрхэн улс орноо, ямар арга замаар гадаад зах зээлд сурталчилах, жуулчдын сонирхлыг Монгол руу яаж хандуулах гэсэн олон асуултуудад хариулт хайж байдаг.
|
| Огноо: 2009-11-06 03:17 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
Х.Ариунболд: Чингис хааны єлгий нутагт аялал жуулчлал хєгжих бvрэн боломж бий. . .
| Бидний, манай улсын тvvхийн хуудаснаа их хаадын зуун, тэр дундаа Тэмvжин хэмээх балчир хvvгээс ертєнцийн талыг эзэлсэн Чингис хаан хvртэлх XII-XIII-р зуун тодхон бичигдсэн байдаг.
|
| Огноо: 2009-11-03 03:58 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
Б.Төмөрпүрэв: ИЖЛЭЭ ЭРСЭН ШОНХОР ЭРЛЭЭ ДУУСГАЖ БАЙЖ ҮХДЭГ
| ...Газарт төрж тэнгэрт ясаа тавьдаг жигүүртэн бол шонхор шувуу бөлгөө. Монгол оронд идлэг,шууман ,хайргууна ,начин ,зээрд, турамтай зэрэг олон төрлийн шонхор байдаг гэнэ.Шонхор хоолоо олж идэхийн тулд ширүүн тэмцэл хийдэг бөгөөд тэр бүхнийг хурц сарвуу, хурдан хөдөлгөөн , эр зоригоороо шийддэг хуультай.Цагаан шонхор шувуу монголын төрийг 350 гаруй жил барьсан хиад боржгин овгийн сүлд хийморийн туг байжээ.
|
| Огноо: 2009-10-07 12:19 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
С.Алдархишиг: Монголд уулын аялал хөгжих үү...эс хөгжих үү.
| Монгол улсад уулын аялал хөгжөөд хагас зуун жилийн нүүр үзэж байна. Анх зөвлөлтийн мэргэжилтэн А.Н.Пескарёвын ахалсан 11 хvнтэй Монгол Зөвлөлтийн хамтарсан баг тамирчид 1956 онд Алтай Таван Богдын Хvйтэний оргилд гарч тєрийн далбаагаа мандуулж Монголын уулын аяллын түүхийг бичиж эхлүүлжээ. Энэхүү хагас зуу гаруй жилийн хугацаанд Монголын уулчид гаргасан амжилтаараа дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх болсон. Энэ л хугацаанд Монгол хүн дэлхийн дээвэрт хоёронтоо гарч, Европ, Хойд Америк, Ази, Африк, Антрактид тивүүдийн ноён оргилуудыг эзэлсэн байна.
|
| Огноо: 2009-09-02 01:26 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
С.Алдархишиг: Байрзүйн зургийн нэрлэл буюу нэрэлбэр.
| Дэлхийн бөмбөрцөгийн газрын гадаргууг болон газар орон дээрхи обьектийг зурагт буулгахад маш олон тооны хуудас зураг бий болно. Эдгээр олон тооны хуудас зургаас өөрийн хэрэгцээтэй зургийг хялбархан олж авахын тулд зургийн хуудас бүрийг тусгай тогтоосон үсэг ба тоогоор нэрлэдэг. Үүнийг зургийн нэрлэл буюу нэрэлбэр гэдэг. Байрзүйн зургийн нэрэлбэр нь олон улсын стандартаар тогтоож өгсөн олон улсын нэгдсэн систем юм.
|
| Огноо: 2009-08-05 12:13 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
С.Алдархишиг: Аялал жуулчлалын салбарынхан байр зүйн зургийг хэрэглэж чадахгүй байна.
| Аялал жуулчлалын салбар Монгол улсад үүсэн хөгжсөн албан ёсны хугацаанаас өнөөдрийг хүртэл хагас зуун жил гаран болжээ. Энэ урт хугацаанд салбарын хувьд олон талын хөгжил, дэвшил гарсан бөгөөд ам бүлийн тоо нь хэдэн зуу дахин нэмэгдсэн нь өнөөгийн эдийн засгийн өрсөлдөөний үр болоод Монгол улс олон улсад нээлттэй бодлого явуулах болсонтой яахын аргагүй холбоотой.
|
| Огноо: 2009-08-04 11:48 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
С.Алдархишиг: Явган аялал зохион байгуулалтын тухай миний бодол
| Явган аялал - Монгол оронд хамгийн хөгжих боломжтой, нөөц ихтэй аяллын төрөл юм. Монголын аялал жуулчлалын компаниудын бүтээгдэхүүнүүдийг судалж үзэхэд Монголын нутагт хийж буй явган аяллуудыг бүс нутгаар нь Алтайн нурууны, Хангай нурууны, Хэнтий нурууны, Хөвсгөлийн уулсын, Говийн бүсийн гэж хувааж болох юм. Дээрхи бүс нутгуудад голчлон явган аялалууд зохион байгуулагдаж байна.
|
| Огноо: 2009-08-04 11:43 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
С.Алдархишиг: Аялал төлөвлөлт, зохион байгуулалтын тухай миний бодол
| Аяллыг зөв оновчтой зохион байгуулах явдал нь тур оператор компаниудад эдийн засаг, менежментийн талаасаа ач холбогдолтой. Аялал төлөвлөлт, зохион байгуулалтын асуудлуудыг хооронд нь салгаж ойлгох нь зохистой. Аялал төлөвлөлтийн асуудлууд нь аяллыг хаана хэдийд хийхэд хамгийн тохиромжтой нөхцөл байдал, хугацааг тодорхойлж өгнө.
|
| Огноо: 2009-07-01 07:24 |
Мэдээ нэмсэн: Admin |
дэлгэрэнгүй
|
|
|
Display:
|